Хямралын
эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай”
"Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/456 тоот тушаал гарсантай
холбогдуулан Хүний нөөцийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар
Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэрээс тодрууллаа.
-Зэсийн
үнэ дэлхийн зах зээл дээр огцом унаж байгаатай холбогдуулан "Хямралын
эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай”
Ерөнхий захирлын тушаал саяхан гарлаа. Энэхүү шийдвэрийн дагуу
"Эрдэнэт” үйлдвэрт шинээр ажилчин авах асуудлыг бүрэн зогсоосон.
Хямралыг даван туулахын тулд тал бүрээс хичээн ажиллаж байна. Зэсийн
ханш 5000 ам.доллар хүрэхэд ажиллагчдын 10 хувийг цомхотгох
төлөвлөгөөтэй ч бид аль болох цомхотгохгүйгээр, зардлаа хэмнэх байдлаар
хямралыг давах бодлого баримталж байна. Ингэхдээ Хүний нөөцийн хувьд
нийгмийн цехийн ажиллагчдыг сул зогсоох, ажилчдын ажлын цагийг багасгах
зэрэг асуудлыг түр хугацаагаар авч хэрэгжүүлэн цалингийн санг хэмнэх
судалгаа хийж байна. Нийт ажилчдадаа хандаж хэлэхэд бид ямар ч
тохиолдолд цомхотгол хийхгүй. Тиймээс үйлдвэрт ажилладаг хүн бүхэн
эрхэлсэн ажилдаа эзэн болж, үр бүтээлтэй сайн ажиллахыг хүсч байна.
Эдийн засгийн хямралыг бид хамтдаа даван туулж чадна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10981
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих