Эрүүгийн цагдаагийн газрын хуурамч мөнгөн тэмдэгтийн санд бүртгэгдсэн хуурамч мөнгөн тэмдэгтийн 25 хувийг эзэлж байсан өнгөт хэвлэгч төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн 47 серийн 662 ширхэгийг "У” гэгч нь хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсныг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 213 үйлдлийг нэгтгэн шалгаж прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Цагдаагийн байгууллагад 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжээс энэ төрлийн гэмт хэргийн талаар нийт 498 гомдол мэдээлэл ирсэн байна. Хуурамчаар үйлдсэн мөнгөн дэвсгэртийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ эрхэлдэг зах, хүнсний дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс наймаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээр дамжуулан гүйлгээнд оруулж байгаа нь тогтоогдоод байна. Иймд бэлэн мөнгөөр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх бол 96102102 утсанд хандана уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих