МАХН-ынхан
өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн бүсийн зөвлөлгөөнөө зохион байгуулжээ.
Зөвлөлгөөнд Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн 200 гаруй
гишүүн, дэмжигч оролцсон байна. Зүүн бүсийн зөвлөлгөөнд намын дарга
Н.Энхбаяр оролцжээ. Тэрбээр зөвлөлгөөнийг нээж "Юуны өмнө зуны дэлгэр
цагт эх орондоо ирж аймаг орон нутгийн иргэдтэй уулзаж, гишүүд дэмжигчид
та бүхэнтэйгээ хамт байгаадаа баяртай байна. МАХН-МҮАН-ын "Шударга ёс”
эвсэл өнгөрсөн сонгуульд амжилттай оролцож та бүхний дэмжлэгээр Засгийн
газарт орж ажиллаж байна. Бидний хамгийн том зорилго бол Оюутолгой,
Тавантолгойг ард түмний мэдэлд буцаан өгч эх орныхоо баялагт хүн бүр
эзэн байх юм. Энэ том ажлын төлөө бид зоригтой тэмцэх ёстой. Зорилгоо
биелүүлэх том ажилд маань учрах саад бэрхшээлээс айхгүй байна. Хамгийн
гол нь бухимдах ёсгүй. Тэр тусмаа төр барьж байгаа төрийн түшээд уур
бухимдлаа орхих ёстой. Байгалийн баялаг, ард түмний өмчид шунаг
сэтгэлээр хандаж болохгүй. Одоо бидэнд эх орноо хөгжүүлэх, ард түмэн
баялагтаа эзэн суух том зорилго байгаа учир зорилгоосоо хэн ч ухрах
ёсгүй, шударгаар хандаж хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал” хэмээн
ярьжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11009
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих