

БНСУ-ын Инчеон хотод энэ сард зохион байгуулагдсан бүжгийн спортын тэмцээнд "Дорнын солонго" бүжгийн дугуйлангийн сурагчид "Цаст цагаан хархираа" бүжгээр Аврагын Алтан медаль, гоцлол бүжгийн төрөлд Б.Оргилмаа Мөнгөн медаль, бүжгийн спортын Өсвөр насны төрөлд хамтлаг бүжгээр Дэд байр, Хосын төрөлд Алт, Хүрэл медаль, Соло ганцаарчилсан охидын төрөлд мөн Алтан медаль хүртэж амжилттай оролцоод ирлээ. Уг тэмцээнд БНСУ, Монгол, Хятадын 800 гаруй тамирчид оролцсон байна.Дорнод аймгийнхаа төдийгүй Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн Монгол улсын СТА Н.Алтанцэцэг багштай нийт 18 бүжигчин хүүхдүүддээ баяр хүргэе.Улам их амжилт.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11038
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих