ХАЛХ ГОЛ руу яваад ирлээ. 20 зураг бүхий миний замын тэмдэглэлээс та бүхэн бид чинь "ҮРЭХ ГЭЖ БИШ ҮЛДЭЭХ ГЭЖ ЭХ ОРОНТОЙ ЮМ ШҮҮ” \Б. Лхагвасүрэн\гэдэг сайхан үгийг бүрэн утгаар нь ойлгоосой гэж хүсэж байна. Талдаа 1025км замыг туулахдаа очсон газар бүрийнхээ сайхан бүхнийг нээн өгч та бүхнийг энэ замаар явж Эх орныхоо түүх соёл, газар нутагтайгаа танилцаасай гэж энэ тэмдэглэлийг бичиж байна. Нүд алдаж, хараа цуцам уужим сайхан тал, Үнэр ялдам агь ганга, Гэнэт ургах нар тэнгэрийн хаяаг улаанаар шатааж төөнөн байж үзэсгэлэнтэйгээр жаргахыг та энд бишрэн харна. Бүлээн тунгалаг Буйр нууранд тааваараа шумбаж торгон зөөлөн элсэнд шургах сайхан мэдрэмж энд бас бий.
Гэхдээ үүний хажуугаар жижигхэн явцуу эрх ашиг, тал шиг уужуу гэнэн бодлыг хэрхэн боолоо болгож баялагаа зөөлгүүлж, зөөх гэж байгаа ухвар бодлогын тухай та бас унших болно. Уншихаас илүү хамтран тэмцэх хэрэгтэй ойлгож ухаараасай гэж итгэж байна. Амьд зүйл бүхэн СҮНС-тэй, Амьгүй юм бүхэн ЭЗЭН-тэй гэж байгаль дэлхийгээ уяхан замбуутив гэж уяран харилдаг уул усны үр сад бид Халх гол, Мэнэнгийн уудам тал нутаг усаа хайрлах уужуу ухааныг өвөг дээдсээ өвлөсөн шиг үр хойчдоо ҮҮЦ болгон хадгалж үлдэх хариуцлагаа ойлгоосой.
Монгол Улсын одоогийн нийт тариалангийн талбай 330,000 га д эргэлддэг. Уринштай талбайгаа нэмбэл 600,000 га. Тэгээд бодоод үзэхээр асар том талбай. Ийм хангалттай талбай байсаар байтал шунаг сэтгэлээр ҮҮЦ рүүгээ дайрч байдаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11040
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих