Шинэ барга баруун хошууны төв Алтан-Эмээлд байх баргын соёлын ордон-Баргын музейн нь 2004 онд Монгол шинэ барга ястан хөлөнбуйрт нүүн ирж нутагшин, хил хязгаараа сахин хамгаалан 270 жилийн ойг тохиолдуулан цогцлоон байгуулсан соёлын төв юм.Тус музейн нь 1,700 метр квадрат талбайд 3,395 метр квадрат талбайтай амжилт бүтээл, амьдрал ахуй, түүх, ардын зан үйлийг харуулсан 6 танхимтай юм.Энд барга түмэнтэй холбоотой түүх дурсгал, Хөлөнбуйрын тал нутагт амьдарах араатан амьтан, Барга түмний соёл, аж ахуй, аж амьдралын хэрэгслээс авхуулаад түүхэн бичиг баримт хадгалаастай байдаг.Музейн сан хөмрөгт байгаа түүхэн баримтууд нь Барга түмний хэдэн зуун жилийн хөгжлийн түүхийг харуулж чадахуйц юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11041
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих