10 гаруй настайд нь эцэг Цэнд гэрээр Монгол бичиг заасан. Бага насандаа Үлгэрийн далай, Рашааны дусал, Субашид, Ноён хутагтийн шүлгүүд, Очироор огтлогч тайлбар, Чойжид дагины тууж, Галын тахилгын судар, Болор толь, Оюун түлхүүр, Цаасан шувуу зэрэг аль таарсан номыг уншдаг байжээ.
Ц.Дамдинсүрэн 1933 оноос Ленинград хотын ШУА-н Дорно дахины судлалын хүрээлэнгийн аспирантурт суралцаж байхдаа "Гэсэр хааны туужийн түүхэн үндэс” гэсэн сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэргийг 1950 онд амжилттай хамгаалсан.
- 1926-1929 онуудад МХЗЭ-ийнТөв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 1929-1931 онуудад "Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга - 1951 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар анх удаа сонгогдсон
- 1952-1955 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга, Дэлхийн энхтайвны Зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан Сүхбаатарын одон 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон 2 удаа, медалиудаар шагнагдсан юм.
Түүний бичсэн анхны томхон уран бүтээл "Гологдсон хүүхэн” тууж 1929 онд хэвлэгдэж Монголын шинэ үргэлжилсэн үгийн ууган зохиолын нэг болжээ.
1933 онд, 25 насандаа "Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ,
1934 онд, 26 насандаа "Буурал Ижий Минь” эрхэмсэг шүлгээ,
1936 онд, 28 насандаа "Зугаацахаар мордсон нь” гайхамшигт шүлэг, найраглалаа,
1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж,
1938 онд, 30 насандаа "Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээж
Мөн тэрээр Монголын шинэ үсгийн цагаан толгойг зохиогчдын нэг бөгөөд Монгол оронд хүн амын олонхийн бичиг үсэг мэдэхгүй явдлыг бүрэн арилгаж шинэ соёл боловсролыг дэлгэрүүлэхэд тус дөхөм үзүүлсэн хүн юм.
..1959 онд Монголын сонгодог уран зохиолын цоморлиг болох "Монгол уран зохиолын дээж зуун билэг оршив”ийг эмхтгэж, 1979 онд "Рамаяна Монгол оронд дэлгэрсэн нь” эрдэм шинжилгээний сонирхолтой бүтээл туурвиж, Алтан загасны үлгэр, Монголын Нууц товчоо, түүний нэгэн чацуутан болох Игорийн Хорооны тууж, Пушкиний Олег цэцний дуулал, Хүрэл хөшөө зэрэг гайхамшигт бүтээлүүд болон мөн Орос-монгол хэлний хэд хэдэн толь бичиг зохиосон байна
Нэгэн насанд багтамгүй, нэгэн хүний оюун ухаан дийлэмгүй нөр их бүтээлийг амжуулсан алдарт эрдэмтэн маань 1986 онд 78 насандаа таалал болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих