Каллиграф гэдгийг эртний Грекийн "Каллиос” буюу гоё, сайхан, ганган хээнцэр, гоо сайхан, "Графине” буюу бичвэр, зураас гэсэн нийлмэл үгээс гаралтай гоё, сайхан, хээнцэр бичиг хэмээх утгыг илэрхийлнэ.
Өрнийн орнуудад энэхүү үгийн үүслийг бичиг үүсэн бий болсон цагаас эхлэлтэй гэж үздэг ба хүн төрөлхтний анхны бичиг үсгийг эртний Месопотамичуудын Манай Эрний Өмнөх (МӨЭ) 3200 жилийн өмнө зохиосон байдаг.
Сүүлийн жилүүдэд Монгол оронд эрчимтэй хөгжиж буй каллигарфийн урлаг нь Монголчуудын үндэсний бичиг үсгээ дээдлэн хүндлэх, сэргээх сурах үйлсэд чухал нөлөө үзүүлж байгаа билээ. Тэрчлэн каллиграфийн үзэсгэлэн, сургалт, тэмцээн уралдаан, өдөрлөгүүд уламжлал болон зохигдох болсон нь монгол бичгийн хэрэглээг төрийн болон төрийн бус байгууллагуудаас тодорхой түвшинд дэмжиж буйн илрэл юм.
2013 онд Монгол бичиг нь ЮНЕСКО-ын соёлын өвд бүртгэн авсан ба энэ ажилд уран бичээч Жалайр Д.Батбаяр гуайн зүтгэл чамгүй нөлөөлсөн.
Манайд каллиграф гэдэг үгийн үндсэн 2 янзаар хэлж, ярьж бичиж байна.
- Орчуулалгүйгээр шууд "каллиграф”
- "Уран бичлэг” гэж …
Зарим уран бүтээлчид тус үгийг орчуулахгүйгээр хэлж, хэрэглэх нь зүйлтэй гэж үздэг. Учир нь олон улсын хэллэг учраас гэж. Дэлхий дахины нэршил гэдэгтэй би ч санал нэг бөгөөд орчуулахгүй хэрэглэх нь огтоос буруу гэсэн утга бус гэдгийг энэ дашрамд дурдах байна.
Тус үгийн үүсэл нь Өрнөдийн орнуудаас гаралтай. Гэтэл Өрнийн болон Дорнын каллиграф, уран бичлэг нь хоорондоо зөвхөн бичлэг, хэрэглэгдэхүүний хувьд ялгаатай бус утга, агуулга, хэмнэл, илэрхийлэл, үзэмж, гоо зүйн талаас 2 өөр ертөнц.
Түүн дээр бидний сайн мэдэх каллиграфийн урлаг өндөр хөгжсөн азийн орнуудаас жишээ татвал: Өмнөд хөрш болох Хятад улсад каллиграф гэдгийг өөрийн хэлний "Shufa” Шуфа шу – бичих, фа – урлаг хийх буюу нийлмэл утга нь бичих урлаг, зураас амилуулах урлаг хэмээх үгээр илэрхийлэгддэг.
Япончууд "Sho-do” Шодо буюу бичгийн мөр хэмээн нэрэлдэг. Эндээс голчлон өрнөдийн ба латин амеркийн орнуудад каллиграф хэмээх үгийг хэрэглэдэг бол дорнын болох ойрх дорнодын улс орнуудад өөр өөрийн хэлнээ тусгасан нэршилтэй байна. Энэ нь нэг талаараа тухайн улсын бичиг үсэг, соёлын өргөн цар хүрээг харуулаад зогсохгүй, энэхүү урлаг нь эртний түүхтэй, өөрсдийн уламжлалт нэртэй байсныг нотлон харуулж буй баримт юм.
Манай ч бас эх бичгийн түүхэн уламжлал бий. Чингисийн чулууны бичгийг бидэнд мэдэгдэж буй монгол уран бичлэгийн анхны хэлбэр гэж үздэг. Тэгвэл тухайн үед хэлдэг нэршил байсан л байж таарна. Эндээс каллиграф хэмээх үгийг хэрхэн монгол хэлнээ орчуулах вэ гэхээсээ гадна өвгөд дээдсийн хэрхэн бичиж, ярьж уламжлаж ирсэн талаас нь шинжлэн үзвэл мартагдсан нэрийг буцаан сэргээх, түүнийг сэлбэн сайжруулж нэршлийн асуудлыг цэгцлэх боломжтой мэт санагддаг.
Цөөхөн жилийн өмнө тус үгийг мэдэх хүн мэргэжлийнхэний хүрээнд байсан бол эдүгээ бүгд энэ үгийг мэддэг танидаг болжээ. Мэдээж энд ямар ч муу зүйл байхгүй. Харин цаашид монгол хэлэнд буй таарах үгийг хэрэглэхгүй аваас "геометр, радио, бармен, супермаркед …” гэх мэт монгол хэлэнд нутагшсан гадаад үгсийн тоог нэгээр нэмж, монгол хэлэнд буй тохирох нэг үгийг үгсийн сангаас хасч буй хэрэг болох мэт санагдана. Та бидний мэдхээр л лав монгол хэлэн дахь харь гаралтай үгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэх, орчуулах ажил ямар их цаг авч, буурал эрдэмтэд маань нүдээ чилээн суугаа билээ. Далайд тусал гэдэг шиг ганц үг ч ганцдахгүй.
Тиймээс каллиграф хэмээх үгийг бага хэрэглэх хүсэлтэй байна. Нэг л өдөр та, эсвэл өөр хэн нэгэн илүү оновчтой тохирох утга үгийг дундрашгүй тунгалаг монгол хэлнээс гаргаж ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэр үе хүртэл өнөөдөр хэлэгдэж буй "УРАН БИЧЛЭГ” хэмээх үгээрээ бичиж, ярьж байгаа хүмүүстэй санал нэг байна. Харин та
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих