Одоогоор Монгол улс бол дэлхийд эдийн засгийн хувьд хамгийн хурдацтайгаар өсөж буй улсын нэг билээ. Энэ нь ч нууц байхаа больж. Рубль, түүхий эд, үнэт металл болон бусад бараа бүтээгдхүүнүүд Оросын гадаад харилцаанаас болоод ихээхэн алдагдалд орох боллоо. Рубльтэй харьцах Монгол төгрөгийн ханш чангарсаар байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, төгрөгний ханш чангарсан энэ үед Монгол Улс биднээс УАЗ машин, нисдэг тэрэг болон бусад орос бараа бүтээгдэхүүнийг авах нь илүү ашигтай болж байна.
Хагас жилийн өмнөхөөсөө юм үнэтэй болсон гэхдээ Монголоос бэлэг дурсгалийн эд зүйлс, шашны эд зүйлс болон өргөн хэрэглээний бараа таваар авахад ямар ч томоохон саад үгүй.
Хэтийн төлөв нь ямар байх вэ? Бизнесийн уламжлал Оросод гаднаас орж ирсэн болохоос Орост бий болоогүй. Тусгаар Улсуудын Хамтын ажилгааны нийгэмлэгийн улсуудаас орж иж бай бараа бүтээгдэхүүний эргэлтийг ихэвчлэн тухайн улсын уугуул хүмүүс удирдан явуулдаг. Монгол ч мөн адил. Монгол Оросоос худалдан авалт хийсээр байсан, цаашид ч монголчууд өөрсдөө хийх болно. Буриадын хувьд өргөн хэрэглээний барааны үйлвэрлэлээрээ гайхуулах юмгүй ээ. Яахав мод, үнэт метал болон хязгаартай тоогоор нисдэг тэрэг зэргийг зардаггүй л юм бол.
Ямартай ч бид Монголын хөрөнгөнөөс хамааралтай болох юм, өөрөөр байх аргагүй. Тэдний эдийн засаг өсөж байгаа бөгөөд хэрэглээний барааны үнэ хямд. Энэ нь бид харин Монголд бизнес хийхэд илүү амар байх нөхцлийг олгож байна. Өөрөөр бол Монголд хийсэн хөрөнгө оруулалт (үл хөдлөх хөрөнгө байсан ч) Орост хийснээс илүү хурдацтай өсөх бөлгөө. Наймаас арван жилийн дотор Улаанбаатар хот бүхий л Дорнод Сибирийн эдийн засгийн төв болох магадлалтай. Гол үүргийг бүс нутгийн эдийн засгийн хэмжээ бус хөрөнгө оруулалтын ашиг гүйцэтгэх аж.
Соёлын хувьдДрамын театр, кино театр болон хэвлэл мэдээллийнхэн өнөөгийн хүмүүст зөвхөн нийтийг хамарсан соёл нөлөөлж буйг хүлээн зөвшөөрч байна. 200-300-хан хүн байнга Бурдрам, наадам фестиваль болон тэмцээн уралдаанд оролцож байгаа нь хүн ардын тун багахан хэсэг юм. Буриадын залуусын ихэнх нь орчин үеийн Буриадын соёлд яг л дундаж орос залуус оросын хамтлаг, найрал дуунд ханддаг шиг л хандлагатай. (Надежда Бабкинагийн ард олныг хордуулж байгаагийн ач). Өөрөөр хэлбэл ихэнх нь үүнд эгдүүцэн, дургүйцдэг гэсэн үг. Ийм ч байх болно.
Мэдээ, сонин, нэвтрүүлэг, кино бараг байхгүй эсвэл жилд нэг удаа гаргах агаад эсвэл зурагтаар тав зургаан эмгэн тойрч суугаад залууст огт сонирхолгүй сэдвээр ярилцана. Хэрвээ хэлийг хэрэглэхгүй (ажил, сургууль, олон нийтийн газар зэрэгт) бол хөөрхий дөө зайлуул устаж үгүй болох бөлгөө. Юу үлдэж байна гэхээр медиа орчин. Залууст юу сонирхолтой байж болох тухай мэдэхийг оролдохоос өр аргагүй.
Япон, хятад, араб судлаллын клубуудыг ажиглаж байлаа. Тэднийг хүүхэлдэйн кино, уран сайхны кино, зурагт ном зэрэг л холбодог аж. Харин монголчууд орос кино үзээд оросоор ярьж сурдаг (анхан шатны түвшинд) болохыг ажигласан. Магадгүй энэ нь нэг арга байх. Тоогүй нь бид залуучуудад хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлж өгч чадаагүй. Чадах ч үгүй байх. Энэ нь нөгөө л нэг улиг болсон бага хүн амд зориулахад ашиггүй санхүүгийн асуудал. Тэнд ямар ч ашиг орлого олох боломжгүй бол хүмүүст хэрэггүй гэсэн үг шүү дээ. Тиймээс Буриад хэл дээр кино эсвэл төсөл хийнэ гэдэг нь ухаан муутай л биш бол хэн хүний хийх ажил биш нь тодорхой. Гэхдээ энэ нь хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн, гэхдээ сайн дурын л ажил юм даа. Монголын кино урлагийг ихэд сонирхон ажиглаж байна. Тэдний олон ч кино дэлхийн зах зээлд гарсан. Манай үзэгчидэд ч сонирхолтой, хамгийн гол нь бидний гэсэн зүйлийг харуулдаг.
Хэрвээ бид монгол кинонд орос эсвэл буриад хадмал орчуулга хийвэл өөрсдийнхөө соёлийг баяжуулахаас гадна монгол хэлийг алгуурхан сурах боломж олгох билээ. Орос кинонууд монгол хэл дээр аль хэдийнээс байдаг. Монгол хэл дээрх мянга мянган номнууд , фейсбүүк, сайтууд бас дээр нь монголын телевизүүд, ток-шоу, мэдээ, олон ангит кино, нэвтрүүлэг гээд бусад зүйлсийг бид кабелийн телевиз эсвэл интернэтээр үзэж болно.
Монголчуудын хамтаар соёлоо баяжуулах нь илүү зүйл биш. Уншигчид минь бид Монголтой хамтран ажиллаад эхэлсэн ч та нарийн хийхтэй харьцуулвал тун ч өчүүхэн юм шүү.
Оросууд Монгол орныг Оростой харицуулахад ихээхэн хоцрогдсон улс гэсэн ойлголттой байдаг. Ямартай ч соёлын хувьд бол үгүй. Оросууд харин ч өөрийн соёлгүй. Хөгжилтэй нь тэд барууны соёлжсон нийгмийг дуурайх гэж оролддог. Ялангуяа гадаадад явахдаа. Харин Монголчуудын хувьд тэд бие даасан өөрийн соёлтой хүмүүс.
За цааш нь үргэлжлүүлэе. Нэг хүнд оногдох орлогын тухайд. Өмнө нь монголчуудын орлого доогуур ч үнэ ханш бас хямдхан байсан. Амьдралын түвшин Буриадын БНУ-ынхтай ижил, зарим талаар доогуур байжээ. Харин одоо?
Хүн амын орлогоМонгол
(http://gooper.ru/aziya/mongoliya/ and http://mongoloved.org/2013/09/13/wages/) - 2012 оны сүүл үед ойролцоогоор 500$. 2014 оны сүүл гэхэд 550-600$ нэмэгдэнэ гэж тооцолж байна. Статискт газар тариалан болон бусад далд хөрөнгийн эх үүсвэрийг оруулаагүй болно.
Буриад
http://www.tvcom-tv.ru/news/detail.php?ELEMENT_ID=34474, энэ жилийн сүүл үе гэхэд 27 мянган рубль болно гэж тооцолж байгаа бөгөөд нь 574$ юм. Монголд бензин, зарим иехник хэрэгсэл, барууны бараа бүтээгдэхүүн зэрэг нь илүү үнэтэй гэхдээ ерөнхийдөө Буриадаас хямд байдаг гэдэг нууц биш юм.
Монгол болон Буриадад сүүлийн 2-3 сарын хугацаанд амьдралд тодорхой өөрчлөлт орсонгүй. Гэхдээ удахгүй мэдэгдхүйц инфляцын нөлөө гарах байх. Рублийн уналтаас болоод гадны хэрэглэгчид дотоодынхоос илүү худалдан авалт хийх хүсэлтэй байна. Хязгаарлагдмал бүтээгдэхүүн үйлдвэрлэл (голчлон Хятад, Герман, Итали болон Голландаас ирсэн тоног хэрэгслүүд) нь эдийн засгийн болон худалдааны алдагдалд оруулж байгаа билээ. Энэ Оросыг гарцаагүй үнийн өсөлт рүү хөтөлж байна.
Өнөөдөр бид Монголчуудаас санхүү болон оюун ухааны хувьд ядуу байгаа. Энэ нүхнээс гарахын тулд Буриад-Монголын хамтын эдийн засгийг бий болгон Оросын өндөр үнийг ялах хэрэгтэй байж ч магадгүй.
Орчуулсан М.Азжаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих