МТЗ-ыг Эрдэнэс Монголд шилжүүлэхээр дээрэм хийж байгаа нь нөгөө л Тавантолгойн төсөлтэй холбоотой. Учир нь Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн төмөр замын тусгай зөвшөөрөл зөвхөн МТЗ-д байдаг. Тэгэхээр Дубайн гэрээг гар нийлж үзэглэсэн Б.Бямбасайханы (Эрдэнэс Монгол компанийн захирал) удирдлаганд дор МТЗ-ыг оруулж байгаад БНХАУ-ын төрийн өмчит Шинхуа компанид төмөр замын эрхийг нь шилжүүлэх нь эцсийн зорилго юм. Түүний энэхүү хууль бус үйлдлийг "МТЗ-ыг Эрднэс МГЛ-рүү шилжүүлж байгаа нь Сайханбилэгийн ёстой аргаа ядсан алхам гэж харагдаж байна. Шинхуа их шахжээ” гэж дүгнэх нэгэн ч байна.
Учир нь БНХАУ-ын Шинхуа " Төмөр замд хөрөнгө оруулаад 30 жилийн дараа 51 хувийг Монголд эзэмшүүлж, 49 хувийг цаашид өөрсдөө эзэмших” санал гаргасан. Харин МТЗ-ын одоогийн удирдлагууд"Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа 30 жилийн хугацаанд тээврийн орлогоос олох. Төмөр замын эзэмшил 100 хувь Монгол Улсад байх” гэсэн санал оруулж ирсэнг нь Ч.Сайханбилэг дэмжээгүй. Тэгэхээр яагаад заавал Шинхуа байх ёстой гэж гэдэг асуултыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуух хэрэгтэй болж байна.
Хэрэв Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МТЗ-ыг Эрдэнэс Монголд өгөх дээрэм даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар батлагдвал тэрээр "Хүний хөгжил сангийн тухай хууль” болоод бусад хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл болох нь илт байна. Ямартай ч Ч.Сайханбилэг, Эрдэнэс Монголын захирал Б.Бямбасайхан хоёр хамтарч Оюутолгойн шинэ гэрээ буюу Дубайн нууц гэрээ -1 нууцаар байгуулж чадсан эрхмүүд. Харин МТЗ-ыг Эрдэнэс Монголд шилжүүлэх байдлаар Монгол Улсын төмөр замаа барих эрхийг нь БНХАУ-ын Шинхуад өгч, нууц гэрээ -2 хийж чадах эсэхийг харах л үлдэж байна.
Н.МЯГМАР
Эх сурвалж: http://www.medee.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих