Мэргэжлийн хяналтын газар хэзээ шалгах вэ?
"The Bull” манайдаа "тансаг”-т тооцогдох ресторан. Халаас нимгэн нэгэнд тэр бүр ороод байж чадахааргүй газар гэж болно. Нэгдүгээр зэрэглэлийн, стандартын биелэлт 98 хувьтай хэмээн танилцуулга дээр нь дурдсан энэ ресторанаар үйлчлүүлэх хүмүүсийн хөл тасардаггүй. Халуун тогооны хоолны гайхамшигийг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ, бvтээгдэхvvний амин дэмийг алдагдуулахгуйгээр хийж, үргэлж шинэхнээр нь зочдынхоо ширээнд хүргэдэг хэмээн рекламддаг энэ газрынхан "жоомтой” орчинд үйлчлүүлэгчээ хүлээн авч бас үйлчилж байна. Уг салбар нь МУИСы-н 2 дугаар байрны урд талын "The bull” ресторан юм. Тодруулвал:Үйлчлүүлэгч хоолоо идээд сууж байхад, ханан дээр нь "бор хүрэмтэй жоом” ноёнтон гүйлдэж байх юм. Инйхүү энэ байдлыг харж, дургүйцсэн хэрэглэгч менежерийг нь дуудан уулзахад "уучлаарай тохиролцъё” хэмээн хэлсэн гэдэг. Уучлаарай танай ресторан гаднаа гяланцаг, дотроо паланцагын үлгэрт өртсөн бололтой. Ийнхүү өндөр үнэ,дээдэ зэрэглэлийнх гэдэг "The bull” рестораныг Мэргэжлийн хяналтын газар шалгаж,эрүүл ахуйг нь хангахгүй бол "жоом " гэдэг амьтан халдварт өвчины эх үүсгэвэр билээ. Бид эргэн мэдээллэх болно.
http://paparatsi.mn/p3s
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих