Сүмээс хоёр лам гарч явлаа. Тэд голд дөхөж очоод нэг бүсгүйтэй
тааралдав. Бүсгүй тэднээс нөгөө эрэгт гаргаж өгөхийг хүсчээ. Лам нарыг
эмэгтэй хүнд хүрэхийг ч хориглодог. Гэвч нэг лам нь бүсгүйг мөрөн дээрээ
суулгаж, нөгөө эрэгт гаргалаа.
Дараа нь лам нар өөрийн замаар, бүсгүй ч
өөрийн замаар явжээ. Цагийн дараа нэг лам тэсэлгүй "Чи яагаад ингэв?
Манай дүрмээр эмэгтэйчүүдэд хүрэхийг
хориглодог шүү дээ?” гэж нөгөөгөөсөө асуулаа. Нөгөө лам "Би түүнийг
цагийн өмнө үүрч гаргасан. Харин тэгтэл чи одоо хүртэл үүрсээр байна”
гэж хариулжээ.
Өнгөрснөө тавьж явуул, тэр одоо байхгүй. Энд, одоо цагт амьдралаас таашаал ав. Тэгвэл таны амьдралын агшин бүр баяр хөөртэй мэдрэмжийг авч ирэх болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11079
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих