
Хэвийн био орон зай нөгөө хүнээ нэг метрээс илүүгүй зайнаас хүрээлж
байдаг бол хүчтэй энергитэй хүмүүс нэг хагасаас хоёр хүртэл метрт
нөлөөлөх чадвартай. Иймд шаардлагатай үед моддын энергийг шингээсэн
доноруудаас энергээ тун амархан сэргээж авч болно. Ихэнх ургамал хүнтэй
амин хүчээ хуваалцан, тухайн хүнийхээ "энергийн дархлааг” сэргээдэг.
Моддын энергийг авахад хамгийн
тохиромжтой цаг бол Нар мандсаны дараах 1-2 цаг, эсвэл Нар жаргасан
хойнох 1-2 цаг гэж үздэг.
Түүнээс гадна таны хувцас байгалын гаралтай
хольцгүй хөвөн бөс даавуу, ноосоор хийгдсэн байх ёстой. Синтетик
материал энергийг нэвтрүүлэхгүй саад болдог. Иймд ой модонд зугаалах их
ашиг тустай. Хот дотор ургасан модод хотын хүмүүсийн нэг адил энергийн
хувьд сул дорой, элдэв стресс хямралыг мэдэрч, агаарын бохирдол утаа
униар, дуу чимээнээс зовж шаналдаг. Өвтгөн шаналгасан сөрөг энергийг
байгалын "хүчит цэвэрлэгч” болох улиас мод хамгийн хүчтэйгээр шингээж
авдаг. Харин энергийн нөөц хүч авахын тулд царс, нарс, агч мод, хус, тэс
модыг сонгон "ханддаг”. Урт нас бэлэглэж амин хүч энерги нэмэгдүүлдэг
хэмээн царс модны самрыг сахиус болгон зүүдэг ч ёс бий. Ямар мод хамгийн
хүчтэй энергитэй гэдгийг хэрхэн яаж сонгох вэ? Хүчтэй энергитэй мод,
эрч хүчтэй хүний нэг адил ганцаараа байдаг.
Арван метрийн тойрогт нь өөр
ямар ч мод ургаагүй байдаг. Хэрвээ модод шигүү ургасан бол бие биенээ
шахаад, харилцан энергээ шингээж энергийн хувьд төдийлөн хүч муутай
байдаг нь хүмүүний орчлонгийнхтой нэг адил. Иймд өөрийнхөө сэтгэлд ойр
дотно санагдах тэр модоо сонгоорой.
Өөрийгөө сонс. Энэ мод танд ээлтэй
эсэхийг сэтгэл зүрх тань хэлээд өгнө. Өөрийнхөө мэдрэмжинд итгэхэд
суралцаарай. Бодитой сэтгэж бодох чадвар, хүний ердийн хэв шинж, дүр
төрх ч харамсалтай нь тэр бүр хүчтэй байж чадахгүй. Ер нь бидний бодол,
эргэлзээ өнгөрсөн алдаанаас суралцсан туршлага дээр тогтдог. Энд бас
одоо амьдарч сурах хэрэгтэй. Хаа нэгтээ ойн цоорхойд, моддын дунд
өөрийнхөө асуудлаа биеэсээ авч хая. Таны сэтгэлийн тээг бутны ёроолд
хэвтэж л байг. Элдэв зүйлсийн тухай бодлоо сэтгэлээсээ авч хая. Өөрийг
тань даллан дуудах тэр мод уруу бие махбодидоо итгэн ойртож оч.
Мод
өөрөө тохирох таатай байрлалыг танд хэлээд өгнө. Ухаан санаагаа хүчлэх
хэрэггүй. Бие тань танаас ухаалаг гэдэгт итгээрэй. Хэрвээ хүсвэл тэр
модыг тэвэр, эсвэл нуруугаа нааж зогс. Түшиж тулаад ёроолд нь суусан ч
болно. Зөвхөн алгаа модонд наасан ч болно. Өөрийнхөө мэдрэмжинд түшиглэн
сэтгэлийн гүнээсээ дэм тус хүсэж гуй, айх хэрэггүй. Хэрвээ та баяр
баясгалан, эрч хүч нэмэгдэхийг мэдэрч байвал амин хүч эрчимтэй дүүрч
байгаагийн шинж гэж ойлгоорой. Хэрэгтэй гэж үзсэн тэр хугацаагаар
модондоо хандаж харьц. Гэвч хэмжээ хэтрүүлэн энерги авах гэх хэрэггүй
гэдэг нь яг эмчилгээний дэгтэй адил. Хамгийн багадаа 2, 3 минут, ихээр
тооцоолоход 1 цаг байхад хангалттай. Модны энергийг "нөөцлөн авах тухай”
бодохын ч хэрэггүй. Төмөр шүүгээ саванд нөөцөлж болохгүй модны энергийг
энд, яг одоо л олж ав.
Явахдаа тэр модондоо талархахаа мартаж болохгүй.
Мод та хоёрын энергийн орон зай нэгдмэл болсон гэдгийг санан сэтгэлийн
гүнээсээ модондоо талархаарай. Хэдэн өдрийн дараа эргэн ирэхэд үр дүн нь
харьцангуй илүү болсон байна. Мод тань таныг "тогтоож” авчээ. Хэрвээ
тухайн модтой сэтгэл зүрхээрээ ижил төстэй гэдгээ мэдэрвэл бүр ч илүү
таатай үр дүнг олно. Модтойгоо "нөхөрлөж” байнгын харилцаа тогтоох
хэрэгтэй. Аль болох их ой модоор зугаал! Ой мод бол – бидний энергийн
агуу их тогтворжуулагч. Нэг цаг ой модонд зугаалах нэг сар эмнэлэгт
сэргээн засах эмчилгээ хийлгэсэнтэй тэнцэнэ. Ой модон дотор амьсгалахад ч
арай л өөр хөнгөн, тааламжтай сайхан. Гэвч гэртээ буцаж ирэнгүүтээ
(Гуйгаад байхад ингэж ... болсонгүй юу? Хамаг сэтгэл санаа бусниулаад
...!) гэх мэтчилэн үглэж эхлэвэл их хүч хөдөлмөр заран байж сэргээсэн
энергийн тогтвортой байдал нэг мөр үгүй болно. Ой ч энд нэмэр тус болж
чадахгүй.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11080
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих