Дорнод аймаг дахь хилийн 306 ангийн удирдлагуудад арга хэмжээ авч албан тушаалыг нь бууруулан халгаа сэлгээ хийжээ.
Тодруулбал ХЦЕГ-ын харьяа Дорнод аймаг дахь хилийн 306 ангийн Мэнэнгийн дугаар отрядад алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч оргосонтой холбогдуулан дээрх арга хэмжээг авсан байна.
Тус ангийн захирагчаар Сүхбаатар аймаг дахь Сулинхээрт алба хааж байсан дэд хурандаа н.Болдбаатар томилогджээ.
Дашрамд өгүүлэхэд, үүрэг гүйцэтгэж байхдаа харуулын байраа орхиж оргосон байлдагч тав хоногийн дараа олдсон байна. Тэрбээр Улаанбаатар хотын БЗД-ээс өнгөрсөн хавар хугацаат цэргийн албанд татагдсан нэгэн аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих