Японы түрэмгийлэгчдийг ялсны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад, сүрт жагсаалд бэлтгэж байгаа хятадын эрх баригчдын сэтгэлийг түгшээж байгаа бас нэг асуудал нь Тяньаньминий талбайн дээгүүр нисч өнгөрөх 200 гаруй нисэх онгоцны аюулгүй байдлыг хангах. Бээжин хот орчим үүрлэсэн олон мянган шувуудын сүрэг энэ онгоц, нисдэг тэргэнд аюул учруулахаас сэргийлэхийн тулд шувуудыг устгах нэгэн арга бодож олжээ.
Тэд байгаль хамгаалагчдын тусламжтайгаар хятад, энэтхэг, бангладешээс гаралтай таван макака сармагчин "хөлсөлж” модны мөчир дээрх шувуудын үүрийг сүйтгүүлж байгаа юм байна.
"Бидний энэ арга өртөг багатай, өндөр үр ашигтай” гэж цэргийн нисэх онгоцуудыг нислэгт бэлтгэж байгаа баазын улс төрийн комиссар Хань Бин ярьсан байна.
Цэргийнхэн сармагчингуудыг бүр дөрөвдүгээр сард авчирч хэдэн сарын бэлтгэл хийлгээд ажилд нь оруулжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11111
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих