Дорнод аймгийн нэгэн сумаас "шуудан унаа”-аар Улаанбаатар хот руу явах болов оо. Өглөө нь утсаар суудал байна уу гэхэд "арын нэг суудал үлдсэн” гэнэ. Өөрийнхөө азтайгаа гайхаад, суух гэсэн суудал байхгүй хөөгдчихөв. 24 хүний суудалтай "Микро” автобусанд миний суудлын дугаар 25 дах нь байж л дээ. Нэг эгнээнд очоод суу гэхээр нь суусан чинь бөгсний тал нь төмөр дээр оногдож байна. Энэ төмөр дээр 12 цаг сууж хот орно гэвэл миний бөгс лав тэсэхгүй. Хэрүүл хийн байж хамгийн арын суудалд тавуулаа болж чихэв. За яахав, ядаж төмөр дээр биш хоёр сандлын голын зөөлөн зай юм даа.
Замдаа гарлаа. Тэгсэн нэг л биш, бөгсний хоёр зах л зөөлөн хэсэгт оногдохоос завсрын хоосон зайд суух ямар ч эвгүй юм. Над шиг "суудлын өвчтэй” хүн бүтэн суудал дээр хоёр талруугаа сууж явах эрх байхгүй, бөгс гэж "байхгүй ээ, байхгүй” яс янгинаж өвддөг шиг өвдөж байна, шүдээ зуугаад явахаас өөр сонголт байсангүй. Бас болоогүй, голын зайгаа барина гээд мэрийгээд сууж явтал нэг мэдсэн нэг талын суудал руугаа жаахан шахчихаж, хажуугийн хүн "цаад хоёр хүндээ цаашаа суу гэж хэл дээ” гэж хүртэл доромжлуулав. Би гэдэг хүн бусадтай адилхан мөнгө төлж байж зорчих эрхээ эдлэх эрхгүй, яг л гуйлгачин шиг бусдад харагддаг юм байна. Дээр нь хоёр жижиг цүнхний нэгийг нь хоёр хөлийнхөө голд тавьсаныг хэлэх үү, хөлөө чөлөөтэй тавих зайгүй заримдаа шөрмөс татаж байна гэж жигтэйхэн. Мэдээж чихэж суухад бусад зорчигчдод ч гэсэн ямар сайн байхав.
Улаанбаатараас Чойбалсан хот хүртэл явж хүрсэн "шуудан унаа” нь ямар тохитой гээч, бүр суудлаа хэвтүүлээд унтангаа явж ирсэн болоод ч тэр үү, сумын унаагаар их л гомдолтой явж ирлээ. Сумдын маань "шуудан унаа” иймэрхүү л янзтай хөдөөгийнхөнд маань үйлчилж байна даа.
С. Байгалмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих