

Рубио бас АНУ-д хамгийн их заналхийлж байгаа таван орны нэг нь Орос гээд яагаад гэвэл "гэмт хэргийн бүлэглэлийн гишүүний удирдаж байгаа, дэлхийд цөмийн хамгийн хүчирхэг орон гэж тодотгожээ. Улстөрч америкт заналхийлж байгаа бусад улсуудаар Иран, Умард Солонгос, Хятад, дэлхий дахины жихадууд гэсэн байна.

"Умард Солонгос бол цөмийн зэвсгийн хэдэн арван нэгж байгаа, үүн дотор АНУ-д хүрэхээр алсын тусгалтай пуужин ч бий” гэж анхааруулаад удирдагч Ким Чен Унгы нь "хагас ухаантай хүн” гэжээ.
Тэр бас Ираны Али Хаменейн удирдаж байгаа "шиитийн хэт даврагчдыг Америкт хамгийн аюултай хүчин гэсэн байна.

Аргентин болон тэдний ерөнхийлөгч Кристин де Киршнерийг яг л Венесуэл, Куба, Никарагуа шиг латин америк дахь АНУ-ын гол дайсан гээд америкийн дайсан бол дарангуйлагч дэглэм юм гэжээ. Тэрээр эцэст нь ийм болохоор АНУ ардчиллыг түгээхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй байна гэсэн байна.
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11123
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих