Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр замын цагдаагийн алба хаагчид нь гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 2410 зөрчил илрүүлж 2331 хүнийг 41 сая 68 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна. Замын хөдөлгөөнд оролцож буй иргэд дүрмээ баримтлан замын хөдөлгөөндөө идэвхитэй, бие биеэндээ хүндэтгэлтэй оролцсон гэж цагдаагийнхан дүгнэжээ. Хамгаалах бүсийг 90% нь зүүж хөдөлгөөнд оролцож байхад харин зорчигч нь хамгаалах бүс зүүх тал дээр 40% хангалтгүй хэрэглэсэн. Замын нэгдүгээр эгнээ, автобусны буудал дээр зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулах , дуут дохиог дуртай үедээ өгдөг явдал багассан, явган зорчигчид зөвшөөрсөн гэрлээрээ гарцаараа зам хөндлөн гарч байгаа нь замын хөдөлгөөнд оролцогчид дүрмээ хэрхэн сайн судлаж үүргээ биелүүлж байгааг харуулж байна. Хэдийгээр сайн зүйлийн хажуугаар саар гэгчээр цагдаагийн хяналт байхгүй хотын захын дүүрэг, алслагдсан газруудад дүрэм зөрчих явдал мэр сэр ажиглагдаж байна. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж бусдын амь нас эрүүл мэндэд чимээгүйхэн заанал хийдэг зарим нэгэн бүдүүлэг буруу зөвгүй гүйцэж түрүүлэх, урсгал сөрдөг, улаан гэрлээр ордог, явган зорчигчоо айлгаж дохиогоо хангинуулдаг жолооч нарт шинэ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль сургамж болохоор замын хөдөлгөөнд оролцогч хүн болгоны эрхийг хамгаалсан, үүргийг нь өндөржүүлсэн цагаа олсон хууль гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар үзжээ.
Т.Болор
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих