Цалингаасаа
тэтгэврийн даатгалын шимтгэлд 5.5 хувь, тэтгэмжийн даатгалын шимтгэлд
нэг хувь, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд 0.5 хувь, эрүүл мэндийн
даатгалын шимтгэлд гурван хувь, нийтдээ 10 хувийн шимтгэл төлөх ёстой.
Мөн "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу 10
хувийг хувь хүний орлогын албан татвар төлөх үүрэгтэй. "Хувь хүний
орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу хувь хүний орлогын
жилийн албан татвараас 84.000 төгрөгийн, сарын татвараас 7.000 төгрөгийн
хөнгөлөлт үзүүлдэг.
Эдгээр татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад
гар дээр яг хэдэн төгрөг авдагаа энгийнээр өөрсдөө тооцож сурцгаая. Үндсэн цалингаа 0,81-ээр үржүүлээд
7000-ыг нэмээд таны гар дээр бэлэн авах цалингийн хэмжээ гарна. Жишээ
нь: 700,000 ₮ цалинтай бол 700,000*0,81+7000=574.000₮ Хэрвээ 1,920,000₮ дээш цалинтай бол үндсэн цалингаа 0,9-өөр үржүүлээд 185,000-ыг хасна. Жишээ: 2,300,000₮ цалин авдаг бол 2,300,000*0,9-185,000=1.885.000₮ гар дээрээ бэлнээр авна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1114
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих