Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой боллоо. Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуульд хориг тавьсан боловч хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэх шийдвэрийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн ажлын хэсгээс гаргажээ. Энэ тухай ажлын хэсгийн гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү "Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэсэн утгаар хуулийн байгууллагуудад чиглэл өглөө. Жишээ нь, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүн байна. Эдгээр иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүлээд яв гээд чиглэл өгсөн” гэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11146
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих