МАН-ын удирдлагад гарсан зарим нэг хүмүүст тус намын гишүүд туйлын эргэлзэнгүй хандаж, ам муутай байх болжээ.
Тэдний нэн түрүүнд МАН-ын бага хурлын гишүүн А.Ундраа "жагсаж явна".
Монголд цөмийн хаягдал булшлах, уран олборлохыг дэмждэг гэх
дуулианд нэр холбогдож явсан эмэгтэй өмнө нь Гадаад Харилцааны Яамны
тусгай үүрэг гүйцэтгэгч-элчин сайдаар ажиллаж байсан билээ.
Түүнийг МАН-д чухам юу хийж явааг яагаад ч ойлгодоггүй хүн тус намд олон байдаг тухай эх сурвалж өгүүлж байна.
Тэгвэл саяхан МАН-ын Хуль зүйн газрын даргаар
томилогдсон, хурандаа Д.Мөрөнг намын нэр хүндийг бас л доош нь татагч
нэгэн намын удирдлагад гарч ирлээ гэх яриа дуулдах болжээ.
Үнэхээр ч ЦЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн, ГИХАЭГ-ын дарга асан Д.Мөрөнгийн нэр хүнд иргэдийн дунд тун тааруу гэдэг нь нууц биш.
Түүний тухай бичсэн сэтгүүлч охин шоронд орж байсан, ГИХАЭГ-ын даргаар
ажиллаж байх үед Монголд ажиллах Хятадуудын тоо ихэссэн гээд л олон
таагүй явдлыг дурьдаж болно.
Хамгийн гол нь Д.Мөрөн 2000 онд анх
УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ С.Зоригийн хэрэг АН-ыг Засгийн эрх барьж
байгаа үед илрэхгүй. Энэ хэргийг илрүүлнэ хэмээн амлаж сонгогдсон
явдал юм.
Мэдээж МАН-ыг дангаараа болон хамтарч эрх барьсан 2000-2012 онд уг хэргийг илрүүлээгүй, Д.Мөрөн ч алга болсон.
Ийнхүү С.Зоригийн хэргийг илрүүлэхтэй холбоотой байнга амаа асуулгадаг
эрхэм МАН-ын Хууль эрх зүйтэй холбоотой газрыг удирдах юм гэнэ.
Ер
нь МАН-ын Хууль Зүйн газрын дарга Д.Мөрөн 2000 онд амласан амлалтандаа
хэзээ хүрч, С.Зоригийн алагдсан хэргийг хэзээ илрүүлэх юм бол?
Э.Мягмар sonin
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих