Аав нь хөгжмийн зохиолч, хөгжим судлаач. Хүү Ж.Дамдинцэрэн нь төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, урлагийн маркетингийн мэргэжилтэн. Охин Ж.Уугантуяа нь морин хуурч, удирдлагын ухаанаар мэргэшсэн. Урлагийн ийм нэгэн гэр бүлийн гишүүд Монголын урлагт дурайлгасан, дурайлгаж буй өөр өөрийн зам харгуйтай. Нэрсээр нь дуудахад л хөгжим эгшиглэх нь холгүй танил энэ сайхан хүмүүс мөн л бидний бахархал.
Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын оюунаас ундарсан бүтээл туурвилуудыг монгол түмэн сэтгэлээ дэвсэн сонсч таашаадаг. Харин одоо түүний хөгжмийн гайхамшигт бүтээлүүдийг сонсох бус, харин харж мэдрэн мэлмий юугаа баясгах өдөр ойртсоор. Хөгжмийн зохиолчийн "Долоо хоног” цуврал бүтээл эдүгээ уран зураг болон цаасан дээр бууж буй юм.
Түүний хөгжмүүд ямар зураг болсныг харах үзэсгэлэнгийн нээлт ирэх аравдугаар сарын сүүлээр болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих