Мөн эх орныхоо хил хязгаар газарт алслагдан амьдарч, элэг нэгтнээ үгүйлсэн цөөнх түмний гансрал, нэхлийн дуу гэх хувилбар дээр олонхи нь санал нэгддэг. Эл дууны үүсэл нь хэзээ вэ, хаанаас эхтэй вэ гэхээс илүү өгүүлж буй санаа, гаргаж байгаа харуусал нь өнөөдөр манай нийгэмд нэгийг хэлэх шиг. Тарж бутарсан ахан дүүсээн үгүйлэн санагалзсан урианхай, тува түмний гуниг харууслаас эхтэй "Жаран цагаан адуу” дууг "Хөсөгтөн” хамтлаг, уртын дуучин С.Цогтсайхан хамтран дуулжээ.
Энэ дуунд,
Арван цагаан адууны минь
Алаг нь хаана байна ах нар минь
Арван хошуу нутгийн минь
Цэрэг нь хаана байна эгч нар минь
Жаран цагаан адууны минь
Алаг нь хаана байна ах нар минь
Зургаан хошуу нутгийн минь
Цэрэг нь хаана байна эгч нар минь
Далан цагаан адууны минь
Ардаг нь хаана байна ах нар минь
Долоон хошуу нутгийн минь
Цэрэг нь хаана байна эгч нар минь
Наян цагаан адууны минь
Ардаг нь хаана байна ах нар минь
Найман хошуу нутгийн минь
Цэрэг нь хаана байна эгч нар минь хэмээн өгүүлдэг юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих