Өвөрмонголын эрдэмтэн Ц.Чойдандар, Ч.Цэцэнгэрэл нарын бичсэн "Хятад дахь баруун цастын халхчууд”номын хэсгээс хүргэж байна.
Хятад эрдэмтдийн бичиг тэмдэглэл
Жанеэгийн халхчуудын цагаачилж ирсэн он жил, учир шалтгаан жич
Мазуншаньд гарсан хэрэг явдлын талаар тухайн үеийн "Ганьсугийн иргэн
улсын сонин”, "Шинэ баруун хойд” зэрэг сонин сэтгүүлд хятад эрдэмтдийн
сурвалжлага тэмдэглэл гарч байжээ. Тэдний тэмдэглэлд:
Бадаргуулт төрийн 27 он (1901 онд) Засагт хааны Жамбий гүнгийн хошууны
Саншинбуу, Гэндэн нараар толгойлуулсан 30-аад өрх Хятадын Да Шэн Күгийн
гааль татвараас дутааж (зугтааж) гарч ирээд Мазуншань-ий Дүндүншань-ий
уул орчим нутаглаж байв. …Дундад иргэн улсын 8 он 1919 онд Халхын
Дамбийжаа лам ар Монголын Жавзандамбад дургүйцэж 70 гаруй өрхийг
толгойлж Мазуншань-ий ууланд орж ирэв. …Дундад иргэн улсын 12онд (1923
онд) Да хүрээнээс томилсон Чиданзана зэрэг гурван хүн хуучин улирлын 10
сарын шинийн 8-ны өдөр өвчтөнөөр овлож Дамбийжаад мөргөх нэрээр гэрт нь
орж Дамбийжааг буудан алж ялыг нь олонд нийтлүүлсэнд айж цочсон
Монголчуудад эсэргүүцэх хүн байсангүй. …Дундад иргэн улсын 21 онд (1932
онд) ар Монголын төрийг шинэ нам эзэмшсэнд Дайчин ван, Жамбий гүн, Жонон
ван, Толь гүн, Ламын гэгээн зэрэг хошууны Монголчууд олон тоогоор
дүрвэж Мазуншань ууланд ирэв. Тэр үед 600 гаруй өрх болж Саншинбуу
толгойлж байв. Мөн энэ жилд ар Монголын засгаас томилсон 300 гаруй
зэвсэгт цэрэг Мазуншаньд ирж 9-р сарын 4-ний өдөр тэндэх 400 гаруй
Монголчуудыг алав. Ингээд айж сандарсан Монголчууд зүг бүр сарнин дутаав
(зугтаав). Мазуншаньд байсан ар Монголчууд Дундад иргэн улсын 29 (1940)
оны 10 сард зүг бүрт цагаачлан дутааж (зугтаж) нэг бүлэг нь Дунхуан
зүг, нэг бүлэг нь Рашаан хошуу, Эзэнээ хошуу болон Жинь Та, Гао Та зүг
нүүжээ.
1. Цагаачлан нүүсэн цаг үе:
Одоох Жанеэгийн халхчууд бол 1902-1932 оны хооронд БНМАУ-ын Өмнөговь
болон Говь-Алтай аймгаас урд хожид гурван удаа бөөнөөрөө нүүдэллэн гарч
ирсэн 600 гаруй өрхийн нэг хэсэг нь мөн. Тэдний дээдэс эхэлж одоогийн
Ганьсу мужийн Субэй Сянь-ий харьяандах Мазуншаньгийн уулын Гүн пү чүён
орчмоор нутаглаж байснаа 1930-1934 оны хооронд хэдэн хэсгээр дотогшлон
нүүж, одоох Жанеэ хотын баруун өмнөх Сунань Сянь-ий Дүнгэ Ню Мао, Си Ню
Мао ууланд ирж суурьшин суужээ. Одоогийн Жанеэ хотын хойд алаг уулын Пин
Шань Ху сумын Улаанбулаг тосгоны халхчууд бол улс байгуулагдахын өмнө
хойно Сунань-аас тасарч гарсан хүмүүс болно.
Цагаачилж нүүдэллэсэн ирсэн гол шалтгаан:
Ардын хувьсгалаас айн дүрвэсэн Монголын ард түмэн урт удаан хугацаагаар
шарын шашны мухар бишрэлд гүн автагдаад үзэл ухамсар балай хоцронгуй
байсан байдлын дор 1930-аад оны сүүлчээр БНМАУ даяар феодлыг эсэргүүцэж
төрийн их хувьсгалт хөдөлгөөнийг явуулжээ. Тэр хөдөлгөөн дунд хар шарын
дээд давхаргатанд хатуу хандахдаа тэдний ял гэмийхэн их бага, хүнд
хөнгөнийг шүүн тунгааж үзэлгүйгээр бүгдийг захаас нь эд хөрөнгийг нь
хураах, баривчлах, алах зэрэг хэтэрхий "зүүн”-ий гэнэн бүдүүлэг арга
хэрэглэсэн байжээ. Энэ нь даруй Монгол улсын түүхэн бичигт
тэмдэглэсэнчлэн зүүний нугалаатан нар Монголын бодит нөхцөл ба онцлогийг
хэрэгсэлгүй нийгэм журамт байгууллалд шууд шилжин орох нөхцөл бүрдсэн
гэж хэтэрхий хувьсгалчаар донгосож хэрэг өдөөхийг оролдож байлаа.
"Зүүнтэн” ард түмний үлэмжхэн хэсэгт шашин нөлөөтэй байсныг харгалзалгүй
шашны талаар намаас явуулж байгаа бодлогыг эвдэж хазайлгав. …”Зүүнтэн”
нар намын эл заалтыг завхайруулан орхиод лам нарыг бүхэлд нь нэг бөөн
харгис хүч гэж үзэж байв. Үүнийг нь цөөхөн тооны харгис этгээдүүд
ашиглан өсгөж давуулан өдөөж хатгах үг цуурхалыг нийгэм нийтэд
дэлгэрүүлснээс хүн ардын сэтгэл үймрэн сарниж айж сандарсны учир хэд
хэдэн хошууны маш олон Монголчууд нутгаасаа зайлан дутааж (зугтаж)
цагаачилсан нь бүх цагаачин халхчуудын ихэнх хэсгийг эзлэх гурав
дахь удаагийн нүүдэлчин болжээ.
Хасгийн дээрэмчид болон байгалийн ган гамшгаас зайлж дутаасан
зугтаасан) 1920-оод оны эхээр нэг бүлэг Хасгийн дээрэмчид Монгол нутагт
орж хөрөнгө малыг нь булааж дээрэмдэн амь насыг нь хорлох толсон
нийгмийн самуун байдал гарахын зэрэгцээгээр байгалийн ган гамшиг ч
давхарлаж иржээ. Эдгээр гай зовлонгоос зайлж бас нэг булэг Монголчууд
нутгаасаа нүүн гарч Мазуншань зэрэг газруудаар иржээ. Энэ бол хоёр дахь
удаагийн нүүдэлчин мөн.
Хүнд гааль татвараас зайлсан 1910 аад оны эхээр Хятадын том хөрөнгөтөн
Монголд очиж өндөр хүүтэй зээллэг тавьж Монголын ард түмнийг ихээр
мөлжиж байв. Иймээс Жамбий хошууны 30-аад өрх Монголчууд гааль татвараас
зайлан дутааж (зугтаж), нүүн гарч иржээ. Энэ бол анх удаагийн нүүдэлчин
болно.
1923-1932 онд Монгол улсаас хэдэн удаа хүн томилж Мазуншань-ий хойд
хэсгээр байсан 200 гаруй өрх халх Монголчуудыг улсдаа буцааж хураасан
байна. Тэр үед Мазуншань-ий бүх халхчуудыг Дамбийжаа захирч хатуу чанга
цэрэг засгийн зохион байгуулалттай болсон байв. Тэрчлэн Дамбийжаагийн
цэрэг Монгол улсаас ирсэн цэрэгтэй зэвсэгт мөргөлдөөн гарч байсан ба
Дамбийжаа алагдаж, 1932 оны "Мазуншаньгийн цуст хэрэг” гарсан зэрэг улс
төрийн үймээн самууны чимээнээр Мазуншань уулын дунд ба өмнө захаар
нутаглаж байсан Халхчууд айж дүрвээд бүлэг бүлгээрээ дотогш нүүдэллэжээ.
Үүнд ар Лхамсүрэн, нарийн Донхор, цоохор Очир, ганган Дансүрэн, зээрэн
Гомбосүрэн тэргуүтэй нэг бүлэг нь зүүн тийш одоогийн өвөр Монголын
Эзэнээ Алшаад орж Жавзандорж, Сум тайж нараар тэргүүлүүлсэн нэг хэсэг нь
өмнөшлөн Ганьсу мужийн Аньси, Дунхуанаар дамжин Сунаньд ирж Ёгор
үндэстнээ газар нутаг гуйн авч нутагласан нь одоогийн Жанеэгийн
халхчуудын дээдүүл мөн. Тэдний зарим нь барууншлан одоогийн Субэй
Сянь-ий Ёрхон шаргалжин хүртэл нүүж яваад зарим нь дахин Сунаньд ирж
суурьшжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11184
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих