Дээрээ төр засаг ийм хариуцлагагүй, хариуцлагын ямар ч тогтолцоогүй
юм чинь дор нь байгаа бид үнэнчээр зүтгээд яах ч билээ гэдэг тийм нэг
хорлон сэтгэлгээ төрийн бүх салбар шатанд нэлэнхүйдээ хавтгайрлаа.
Тийм болохоор төрийн өмнө ажил хариуцсангүй олон дарганцар, элдэв олон
албан тушаалтнууд чухамдаа юу хийгээд байгаа нь ч мэдэгдэхгүй зүгээр л
цалин аваад сууж байгаа нь нууц биш.
Татвар төлөгчдийн мөнгийг цалин нэрийдлээр хэдэн зуу мянгаар нь авч идчихээд зүгээр суух нь угтаа бол нүгэл баймаар.
Заавал дээрх төр засгийн мууг дагах нь албагүй шүү дээ. Өмнөө хүлээсэн
үүргээ ухамсарлаж улс орныхоо хөгжил дэвшилд өөр өөрийн өчүүхэн ч
атугай хувь нэмрийг оруулахыг зорьж ажиллах хэрэгтэй санагдана.
Өвөлжилт хаваржилтын бэлттэлийг хангах, хангуулах талаар ярьж хэлж
шалгаж шаардаж байгаа тийм дарга албан тушаалтан хаана байна вэ. Дээш
доошоо бие биеэ цаасаар хуурч молигодсоор дуусдаг нь бодит үнэн. Хэн
нэгэн албан тушаалтан статистик мэдээг худал гаргавал хуулийн өмнө
хариуцлага хүлээдэг.
Гэтэл үнэнийг худал, байхгүйг байгаа
мэтээр мэдээлэх нь ердийн үзэгдэл болсон. Төр түмний өмнө ажил
хариуцсан бүх шатны албан тушаалтнууд хариуцлагатай ажиллах цаг болсныг
хэлэх л гэж энэ захидлыг бичиж сууна.
Ямар ч улс орон аль ч
нийгэм сайн үйлийн хүчинд хөгжиж дэвждэг жамтай. Хүн төрөлхтний түүх
тийм. Ингээд бүх нийтээр дор бүрнээ хариуцлагатай байцгаая.
А.Цэрэндаш
Эх сурвалж: "Дорнод” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих