1. Нацистуудтай холбоотой байсан франц бүсгүйн үсийг хусч байгаа нь
Франц улсыг гитлерийн булаан эзлэгчдээс чөлөөлсний дараа нутгийн иргэд дайснуудтай холбоотой байсан иргэдийг өөрсдийн гараар шийтгэхээр шийдсэн байна. Тэд олонхи нь эмэгтэй 10 орчим мянган хүнийг барьж шийтгэсэн гэдэг. Хамгийн түгээмэл шийтгэл нь урвагчдын үсийг хусдаг байж. 1944 оны наймдугаар сарын 29-ний өдөр Монтелимер хотод немцүүдтэй бэлгийн харьцаанд орж байсан эмэгтэйн үсийг хусч байгаа нь.
2. "Армидейл”-ийн хамгийн сүүлчийн зураг
1942 оны арванхоёрдугаар сарын 1-нд Зүүн Тиморын эрэгт явж байсан австралийн тэнгисийн цэргийн "Армидейл” харуулын хөлгийг японы сөнөөгч онгоцнууд дайрч сөнөөсөн. Багийн нь олонхи гишүүн энэ үеэр амь үрэгдсэн ч цөөн хэд нь аврах завины үлдэгдэл дээр гаран амь гарсан байна. Тэнгисийн эргүүлийн "Каталина” нисэх онгоцноос арванхоёрдугаар сарын 8-нд энэ зургийг авчээ. Харин тэр үед давалгаа асар их өндөр байснаас далайчдыг аварч чадаагүй. Тэднийг дараа нь хэн ч хараагүй.
3. Заанаар газраа хагалж байлаа
Дэлхийн энэ дайнд хүн төдийгүй морьд ч татагдан оролцсон. Тэгэхээр морьдын ажлыг хэн хийхэв. Циркийн заан хүртэл морьдыг орлон газар хагалж байжээ. Эзлэгдсэн Францад 1941 онд авсан энэ зураг дээр ах дүү Амарын циркийн заанаар газраа хагалж байгаа нь харагдаж байна.
4. Генерал Достлерийг цаазалсан нь
Немцийн армийн явган цэргийн генерал Антон Достлерийг америкчууд италийн Казерта мужид 1945 оны арванхоёрдугаар сарын 1-нд цаазалсан. Түүнийг америкийн шуурхай бүлгийн 15 цэргийн албан хаагчийг баривчилж алсан гэж буруутгасан байна. Цаазын ажиллагааг гэрэл зураг, кино хальсанд буулган баримтжуулсан гэдэг.
5. СС-ийнхэн Аллах тэнгэрт мөргөж байна
СС-ийн уулын 13 дугаар дивиз "Ханжар”-ыг немцүүд Сараевыг эзэлснийхээ дараа 1943 онд байгуулжээ. Дивизийг боснийн лал шашинт сайн дурынхнаар бүрдүүлсэн нь тухайн үедээ 26 мянган хүнтэй байсан гэдэг.
6. Буудуулах гэж байгаа орос тагнуулч инээж зогсоно.
Зөвлөлтийн тагнуулч хэдхэн секундын дараа финийн энэ офицерт буудуулах гэж байхдаа инээж зогсоо энэ зургийг Зүүн Карелийн ойд 1942 оны арваннэгдүгээр сард авчээ. Гэхдээ тухайн үед энэ зургийг зөвлөлтийн суртал нэвтрүүлэгт ашиглана гээд нууцалснаар дөнгөж 2006 онд л олны өмнө ил болж нийтлэгдсэн байна.
7. "Нисдэг бар”-ууд хятадын тэнгэрт
Дайны жилүүдэд АНУ чадах бүхий л зүйлээрээ Хятадад тусалж байсан. 1941-1942 онд хятадын талд "Нисдэг бар” нэртэй сайн дурын цэргийн нисэх хүчин байлдаж байжээ. Энэ салааг байгуулахын тулд Хятад руу "Кёртис-Р-40” маркийн 99 онгоц илгээснийг хятадууд барьж нисэхээс татгалзсан гэдэг. Ингэхээр америкийн сайн дурынхныг илгээж "Адам Ева хоёр”, "Тамын элч”, "Панда баавгай” гэсэн гурван эскадриль болгон зохион байгуулсан гэнэ.
8. Освецимын албан хаагчдын инээд хөөр
1941-1945 онд 1,4 сая хүн, тэдний дотор 1,1 сая евре хүнийг бөөнөөр нь хядсан фашистын бөөнөөр хорих лагерийн албан хаагчид хашаандаа амарч байгаа нь энэ. Яг л энгийн хүмсүүс шиг инээж хөхөрч байгаа биз....
9. Ялалтын шөнө Москвад
Фашист Герман үг дуугүй бууж өгсөн тухай мэдээг зөвлөлтийн радиогийн нэвтрүүлэгч Юрий Левитан 1945 оны тавдугаар сарын 9-ний 02 цаг 10 минутад дамжуулжээ. Ердөө хэдхэн цагийн дараа гэхэд Улаан талбайд мянга мянган хүн цуглаж, салют буудуулж эхэлсэн байна. Энэ бол түүхийн бүх үеийнхээс хамгийн аз жаргалтай цугларалт байлаа.
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11227
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих