Ногоон хөгжлийн ажилд ажилгүй иргэдийн оролцох боломжийг хангах, иргэдийг эх орныхоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, өөрсдийн амьдарч буй орчны нийтийн эзэмшлийн зам, талбайг цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх, ногоон орчинг бий болгох ажлыг бүлгээр эрхлэхийг дэмжих замаар Хөдөлмөр эрхлэлтийн "ЭЗЭНТЭЙ МОНГОЛ” хөтөлбөрийн хүрээнд Чойбалсан хотын Нийтийн эзэмшлийн газрын ногоон байгууламж, Ногоон бүсийг хамгаалах эргүүлийн эхний ээлж болох 20 хүнтэй 8 баг үйл ажиллагаагаа 2014.04.04-ний өдөр эхэллээ.
Ногоон эргүүлийн нээлтэд Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Төртайван, БОГ-ын дарга Ш.Ганбат холбогдох мэргэжилтнүүд оролцож, "Ногоон хот” болох, өрх бүр нэг мод тарих зорилтыг хэрэгжүүлэхэд иргэдийн оруулах хувь нэмэр, ач холбогдолыг онцолж хүн түс бүрт эргүүлийн үнэмлэх, хатааз, малгай олгов. Иргэдийн нэг бүлэг 3 сар хүртэл хугацаагаар ажиллах гэрээтэй юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих