Сургалт, судалгааны "New Era” төвөөс саяхан улстөрчдийн рейтингийг тогтоох тандалт судалгааг зүүн бүсийн аймгуудад явуулжээ. Уг судалгаанд 2000 гаруй иргэн хамрагдаж, "Сонгууль маргааш болбол хэнийг дэмжих вэ” гэсэн асуултад хариулсан гэнэ.
Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв болох Хэнтий аймгийн иргэд МАН-аас нэр дэвших нь тодорхой болоод байгаа Б.Бат-Эрдэнэ аваргад дахин итгэл хүлээлгэх магадлал өндөр байгаа аж. МАН-аас Хэнтий аймагт нэр дэвших магадлалтай улстөрчдийг УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба удаалсан бол Шийдлийн Засгийн газарт шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх гуравдугаарт орсон байна.
Харин Хэнтий аймгийн ардчилагчдыг Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар тэргүүлсэн гэнэ. Түүнийг иргэд ирэх жилийн сонгуульд нэр дэвшвэл сонгогдох магадлал хамгийн өндөртэй хэмээн үзсэн бололтой.
Учир нь тэрээр сүүлийн 3 жил гаруйн хугацаанд нутагтаа үр дүнтэй хөрөнгө оруулалтууд хийснээрээ ялгарч байгаа аж. Тиймээс түүнийг бодитой ажлууд хийсэн, Хэнтийд нэр дэвших магадлалтай хэмээн судалгаанд оролцогчид онцолсон аж.
Түүний дараа Хэнтий аймгийн АН-ын улстөрчдийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, "Цагаан шонхор холдинг”-ийн ерөнхийлөгч Ч.Энхтайван нар жагсаад байгаа гэнэ.
Юутай ч, ирэх онд сонгууль болно. Хэнтийчүүдийн хувьд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хан хэнтийн хөгжлийн сангийн тэргүүн М.Хүдэрбаатар нарыг сонгох эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
П.Наран
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих