Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон нандин шүтээн Халх голоо аврах хөдөлгөөн эрч хүчээ аван өрнөж байна. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд Халх голоо аврахын төлөөх орон нутгийн болон төвийн ТББ-ууд, Монголын ногоон нам Халх голын чөлөөт бүс нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар хандлаа.
Монголын ногоон намын гишүүд, нэрт өмгөөлөгч Д.Батбаяр, Аюулгүй Монгол ТББ-ын ГЗ Ц.Ганболд, Цэцэн Үйлс ТББ-ын Б.Бат-Орших, Манлайбаатар-Ирээдүй ТББ-ын М.Батлхагва, Халхын гол-миний нутаг ТББ-ын Л.Батмэнд, Дорнодын НЗ-ийн дарга Д.Цогтбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ өгч, мөн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Халх голын төлөө монголчууд бүгд нэгдээрэй гэж уриалж байна
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11247
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих