Одоогийн байдлаар нийт нутгийн 50 хувьд бэлчээрийн ургамлын гарц
сайн, 40 хувьд тааруу, 10 хувьд муу байна. Хадлан бэлтгэлд хадуур,
тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000
гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж байна. Хадлан
бэлтгэлийн техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор
газар тариалан, хадлангийн зориулалттай бага оврын тракторын зээлийн
нөхцөлийг хөнгөлж, хугацааг уртасгаснаас наймдугаар сард 1000 трактор
борлуулагдаад байгаа юмХадлан, тэжээл бэлтгэл улсын хэмжээнд өвөлжих,
хаваржих малд шаардлагатай 1.2 сая тн өвс, 150.0 мянган тн үйлдвэрийн
болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тн давс, хужир бэлтгэхээс
одоогийн байдлаар малчдын түвшинд өвс, хадлан 286.5 мянган тн буюу 24.3
хувь, гар тэжээл 4.9 мянган тн буюу 11 хувьтай бэлтгэгдсэн. Харин
аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэвэл зохих үүрэг даалгавар одоогийн
байдлаар өвс 3010.5 тн буюу 10.2 хувьтай, тэжээл 279.9 тн буюу 2.5
хувьтай байгаа аж.
Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд
шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тн хивэг, 12.6 мянган тн
багсармал тэжээл, тариалалтаас 53.0 мянган тн ногоон тэжээл
нийлүүлэгдэхээр байгаа нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг
хангах боломжтойг харуулж байна. Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн
635.0 мянган га талбайд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай
аймгуудаас Дорнод аймагт 60 гаруй, Сүхбаатар аймагт 50 гаруй, Хэнтий
аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллаж Сүхбаатар
аймагт 1536 тонн хадлан, Дорнод аймагт 5600 тонн, Хэнтий аймагт 1000
тонн хадлан тус тус бэлтгэжээ.
Т.Болор
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11254
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих