Хятадын шүүх өөрийгөө "Чин гүрний өв залгамжлагч гүнж" хэмээн танилцуулаад хүмүүсээс мөнгө залилж авдаг байсан нэгэн эмэгтэйд ял оноожээ. Хуурамч гүнжид залилангийн хэргээр 13.5 жилийн ял оноосон байна.
Ван овогт энэ эмэгтэй өөрийгөө "Хятадын хамгийн сүүлчийн Эзэн хааны үр сад, өв залгамжлагч" хэмээн хүмүүст итгүүлдэг байсан бөгөөд 28 сая долларын өв хөрөнгөтэй хэмээн хүмүүсийг хуурдаг байжээ. Тэрбээр хүмүүсээс мөнгө авахдаа буцаагаад гурав дахин өсгөж өгнө гэж мунхруулдаг байсан гэнэ.
Тэрбээр хүмүүсээс 380 мянга орчим доллар залилж авчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих