Манай аймгийн өсвөрийн шатарчин Б.Амина Оросын холбооны улсын Крымийн Алушта хотод Дэлхийн шатрын холбооны (Fide) мастерийн болзол хангаж гадаад рейтинг нь 2224 боллоо. Б.Амина охин маань чансаагаараа Азид 2т, дэлхийд 4т, Монголдоо 1-т жагсаж байна.
Монгол улсад 2015 оны 09 дүгээр сарын 19-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн өсвөрийн шатарчдын олимлиодод Т.Хүслэн, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар амжилттай тоглож ширээндээ 50%-ийн амжилт үзүүлсэн бол 18 настай Б.Ариунболд хүү "Монгол Open” насанд хүрэгчдийн тэмцээнд 65 оноо авч 11-р байр эзэлж рейтингээ ахиулсан амжилт гаргалаа мөн ОХУ-ын Чита хотод зохиогдсон тэмцээнд Т.Хүслэн, Б.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Тэмүүжин нар багаараа 30 багаас 8-р байрт шалгарсан бол Т.Хүслэн Рапидын тэмцээнд Тэргүүн байр эзэлж Дорнодын бяцхан шатарчид маань Монголдоо төдийгүй дэлхийд чансаагаараа өндөрт явна. Оюунлаг бяцхан шатарчиддаа баяр хүргэхийн ялдамд цааш цаашдаа улам илүү амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих