Харин өнгөрсөн Намрын чуулганаар хэлэлцэн овоо урагштай явсаар чуулган завсарлахын өмнө эцсийн хэлэлцүүлэгт хүрсэн боловч МАН-ын бүлэг энэ хуулиар завсарлага авсанаас Хаврын чуулган руу шилжсэн билээ. Ялангуяа энэ хуулийг гаргуулахгүй байх тал дээр Ц.Нямдорж гишүүн хуулиа сайн уншаагүй, ойлгодоггүй байж дээгүүр, доогуур гүйж, өө сэв эрэх байдлаар маш идэвхитэй ажиллаж байна гэж мэргэжлийн хүмүүс, эх сурвалжууд хэлж байгаа юм.
Хууль шинээр гарснаар хорь гаруй жилийн өмнө байгуулагдсан Тамсагийн сав газрын тосны орд дээр хийсэн гэрээ зэрэг нэг талыг хэтэрхий барьсан Монгол Улсад алдагдалтай гэрээг өөрчлөх нөхцөл шаардлага үүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр хуулийг гаргуулахгүй, гарсан ч олон улсын гэрээний харилцан ашигтай байх нийтлэг хэм хэмжээг зөрчсөн Монгол Улсад хохиролтой гэрээг өөрчлүүлэхгүй тал дээр ажиллаж байгаа Ц.Нямдорж гишүүнийг юу гэж ойлгох вэ? Хэний төлөө, юуны учир сандарч, салбаганаж гүйгээд байгаа нь цаанаа эрх ашиг үйлчлээд байна уу гэж зарим хүмүүсийн "хар”-ыг төрүүлж байна.
Гэхдээ хуулийг өргөн барьсан Засгийн газар, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хуулиа эргүүлж татахгүй гэдэгт итгэе. Хэрэв хуулийн төсөл татагдвал Монголын ард түмнийг төлөөлж чадахгүй, авлигажсан, арчаагүй, хүчгүй төр, засаг оршин байна гэж дүгнэхээс өөр яахав дээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих