гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчина
Асуух нь нэг хоромын ичгүүр, мэдэхгүй байх нь бүх насны ичгүүр
Зөвхөн эхнэр, нөхөр байх хангалтгүй, өөр хүн хайхгүйн тулд бас найз нөхөд, амраг хосууд байх хэрэгтэй
Зовлон тохиолдоход өөртөө л найд
Навч живж, чулуу хөвөх цаг ирдэг
Түмэн цэрэг олох нь нэг жанжин олохоос хялбар
Харанхуйд, холоос, эсвэл шүхэрний дор байгаа эмэгтэй болгон үзэсгэлэнтэй харагддаг
Шийдтэлээ бод, шийдмэгцээ битгий бод
Дайснаасаа хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог
Тэнэгээс илүү аюултай дайсан гэж байдаггүй
Явж байгаа хүнийг бүү саатуул, ирж байгаа нэгнийг битгий буцаа
Бяцхан горхинууд ширгээгүй учраас их далай оршдог
Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй
Хүнд эргэлзэхээсээ өмнө долоон удаа шалга
Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг
Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй
Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих аргагүй
Асуудлыг шийдэж болохоор байвал санаа зовоод хэрэггүй, шийдэж чадахгүй бол санаа зовох утгагүй
Удаан, гэхдээ зогсолтгүй явахыг хурдан гэдэг
Муу хүн алдаагаа хаацайлах гэдэг бол сайн хүн засахыг хичээдэг
Зүрх сэтгэлийнхээ багш нь бай, харин зүрх сэтгэлдээ захирагдаад хэрэггүй
Тариа боловсрохоороо толгойгоо гудайдаг, хүн баяжихаараа толгойгоо гэдийдэг
Заримдаа нэг агшин алт эрдэнэсээс илүү үнэтэй болох үе бий
50 өнөөдөр нь 100 маргаашаас илүү чухал
Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй
Дуугүй хүнтэй хамт байхдаа чихээ сонор байлга
Нэг нохой дэмий хуцахад, бусад нь дагаж хуцдаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11312
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих