АНУ-ын Лас-Вегас хотын "The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн 55, 58, 63, 76 кг, эрэгтэй 65 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан өчигдөр эхэлж үргэлжилж байна.
63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт Унгарын бөх Габриэлла Слейцийг 12:1, хоёрдугаар тойрогт Туркийн Бусе Тосунийг 10:0, гуравдугаар тойрогт Латвийн бөх Анастасия Григорьеваг 10:0 онооны харьцаагаар дараалан ялж хагас шигшээ барилдаанд болгарын бөх Тайбе Мустафа Юсейнийг 11:1 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн болзол хангаж олимпийн эрх авч Зуны олимпийн наадамд хоёр дахь удаа зодоглох боломжтой боллоо. Тэрбээр ДАШТ-ний шувтаргын барилдаанд 3 дахь удаагаа шалгарлаад байна.
С.Батцэцэг Залуучуудын ДАШТ-ий хошой алтан медальтай Японы Рисако Кавайг цэвэр ялж дэлхийн хошой аварга боллоо. Чөлөөт бөхийн шигшээ багийн түүхэнд дэх дэлхийн аваргын 50 дахь медалийг С.Батцэцэг хүртэж дэлхийн аваргын хошой алтан медальтай боллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих