Дэлхийн хамгийн "үзэшгүй” хочит аалз хэмээх шавьж ан хийхдээ цавуулаг шүлсээрээ барьсан тороор өгөөш хийдэг тухай та бид олон удаа сонссон. Тэд ихэнхдээ нисдэг төрлийн шавьжийг торондоо суухыг хүлээдэг бөгөөд нэгэнт цавуулаг шүлсэнд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн ямар ч шавьж аалзны зоог болох тавилантай.
АНУ-ын гэрэл зурагчин Сэм Донат эдгээр амьтдын амьдрал, өрнөлийн үйл явцыг дэргэдээс нь буюу мэргэжлийн аппаратаар хэдэн арав дахин томруулж дүрсийг нь хальсанд буулгажээ.
Хөл, их бие гээд бүхлээрээ үсээр хучигдсан аалзны хэд хэдэн бичил хортон төрөл АНУ-ын Невада мужийн халуун цөлд амьдарна. Сэм гэрийнхээ ойролцоо байх аалзны торыг ажиглаж, тэднийг ямар үйлдэл хийж байгааг тусгайлан байрлуулсан аппаратны тусламжтай хянасан гэнэ. Улмаар барьсан ангаа хэрхэн жижиглэн идэж байгааг маш сайн линзны ачаар дүрсийг нь буулгаж чаджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих