Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 8 сарын байдлаар 1978 байгаагийн 876 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 672 хүнээр буюу 25.7 хувиар , 2014 оны 12 дугаар сарынхаас 15 хүнээр буюу 0.8 хувиар тус тус буурсан байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 876 хүн буюу 44.3 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа ба өмнөх оны мөн үеийнхээс 516 хүн буюу 37.1 хувиар буурсан байна. Эхний 8 сард хөдөлмөрийн хэлтэст 920 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 60.4 хувь нь 15-34 насны залуучууд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.0 хувь нь дээд, 7.9 хувь нь тусгай дунд, 8.0 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 47.1 хувь нь бүрэн дунд, 11.0 хувь нь суурь, 2.6 хувь нь бага боловсролтой, 2.4 хувь нь боловсролгүй хүмүүс байна
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих