Дорнод аймгийн Зургадугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай төслийн багийн 30 гаруй сэтгүүлчдийн баг танилцлаа. Дорнод аймгийн чойбалсан хотод нийтдээ 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тус хотын анхны цэцэрлэг 1932 онд 20 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаа эхлүүлж, өдгөө 160 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Ингэхдээ эцэг эхчүүдтэйгээ хамтран анги танхимдаа эко,амьд орчинг бий болгож тохижуулжээ. Түүнчлэн авьяас, ном хөтөлбөрийн хүрээнд энэ жил тус цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн номтой болсноос гадна, цэцэрлэгтэй номын сантай болжээ. Тус цэцэрлэг нь сургалтын бодит орчинд яст мэлхий, загас, туулай зэрэг амьд амьдтыг тэжээх, арчлах, хайрлан хамгаалах, мөн тасалгааны гүзээлзгэнэ, сонгино сармис, цэцэг ургамлыг тарьж хүүхэд нэг бүрээр усалж, арчилж хамгаалдаг байна. Энэ жил аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 6-р цэцэрлэгийн тухайд нийт 100 хүүхдийн хүчин чадалтай ч энэ жил 60 хүүхэд шинээр бүртгэж авчээ.
Хэдий аймгийн хэмжээнд 24 цэцэрлэг байгаа ч, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг онцолсон. Орон нутгийн цэцэрлэг сургуулийн орчинг сайжруулж өгснөөр хүүхэд ая тухтай таатай орчинд сайн суралцах нөхцөл бүрдэнэ. Цэцэрлэгийн хүнсний ногооны 20-30 хувийг өөрсдийн талбайгаас хангаж, жимсээр төрөл бүрийн жүүс бэлтгэн хүүхдийн эрүүл мэндэд анхаардаг аж. Дорнод аймгийн гуравдугаар багт цэцэрлэгийн насны нийт 280 орчим хүүхэд байдаг байна. Үүнээс энэ жил 60 орчим хувь нь цэцэрлэгт хамрагджээ. Энэ жил Чойбалсан хотод шинээр нэг цэцэрлэг ашиглалтанд орж, нэг цэцэрлэгийг өргөтгөж, сайжруулсан байна. ОУ-ын койка байгууллагаас тус цэцэрлэгт хүүхдийн нас биед тохирсон хүүхэд бүрийн тоглох дуртай тоглоомын хотхон байгуулжээ.
Olloo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих