Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бага
зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь,
талын нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр
секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5
хэм хүйтэн, говийн болон зүүн зүгийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар
11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,
зөөлөн шороон шуурга шуурна. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 4 дүгээр сарын 09-нөөс 2014 оны 4 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд говь талын нутгаар, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 12-ноос дулаарна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих