Итали, Америкийн эрдэмтдийн хамтарсан судалгааны
багийнхан НАСА-Европын хамтарсан Кассини сансрын хөлгийн тусламжтайгаар
Санчир гарагийг 17 жилийн туршид судалж байгаа билээ. Тус гарагийг
судалж байхдаа тун гайхалтай нээлт хийсэн тухайгаа өчигдөр зарлажээ. Тэд
Санчир гарагийн дагуул Энсиладус гарагийн мөсөн гадаргуун доор өргөн
уудам шингэн усан далай байгааг нээсэн аж. Эл далай нь гарагийн өмнөд
туйл орчмоос эхлээд 310 бээр шоо дөрвөлжин талбайг хамрах хэмжээний
гэнэ. Судалгааны багийн ахлагч Ромын Сапьенүа их сургуулийн профессор
Лучиано Иессийн мэдэгдэж байгаагаар уг далайн тархалт гарагийн хойд
туйлд хүрсэн эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа юм байна. Харин далайг
бүрхэж буй Энсиладусын мөсөн гадарга 25 бээр буюу 50 орчим км-ийн
зузаан гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1140
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих