2014 онд байгуулагдсан түүхий резин үйлдвэрлэдэг "Мэйнспринг” ХХК–ийн бүтээгдэхүүн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводын нийт хэрэгцээний 40-50 хувийг дангаараа хангаж байна. Тус үйлдвэр жилд 120 мянган тонн түүхий резин хэрэглэдэг бөгөөд нэг кг-ийг нь 13 ам.доллараар худалдаж авдаг байсан бол "Мэйнспринг” –ээс 7 ам.доллараар авч байна. Ингэснээр импортоор авдаг бүтээгдэхүүндээ эдийн засгийн бодит хэмнэлт гаргаж байна гэж "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд хэлж байна.
"Мэйнспринг” ХХК өдөрт 200-1500 кг жилд 300 тонн түүхий резин үйлдвэрлэх хүчин чадалтай. Орон нутгийн 30 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ. Тус үйлдвэр давирхайг үйлдвэрлэлийн гурван дамжлагаар боловсруулж 17 бодистой нэгтгэж түүхий резин гаргаж авдаг юм. Цаашид машины эд ангид шаардагдах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой байна.
Б.Оюун-Эрдэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих