Европын холбоо өнгөрсөн даваа гарагт тус тив рүү урсах дүрвэгсдийн цувааг хэрхэн шийдвэрлэх асуудлаар хэлэлцсэн билээ. Гишүүн орон бүр 160 мянган дүрвэгч хүлээж авах саналыг Европын холбооны орнуудын Дотоод хэргийн сайд нар эсэргүүцжээ. Бельгийн нийслэл Брюссельд хийсэн яаралтай уулзалт дүрвэгсдийг хүлээж авахад хүчин чадлаа дайчилна гэсэн шийдвэрээр дууслаа. Европын холбоо өнгөрсөн дөрөвдүгээр сард 40 мянган дүрвэгч хүлээж авах тогтоол гаргасан билээ. Гишүүн орон бүр дүрвэгчхүлээж авах саналыг ХБНГУ болон Францын эрх баригчид дэмжсэн бол Чех, Словак зэрэг улс эрс эсэргүүцсэн байна. Энэ нь дүрвэгсдийн цувааг улам нэмэгдүүлнэ гэж тэд үзэж байгаа аж. Олон нийт ч энэ тал дээр хуваагдаад байгаа юм. Тус уулзалтын дараа Европын холбооны цагаачлалын албаны комиссар Димитрис Аврамопулос гишүүн орнууд адилхан үүрэг хүлээх хэрэгтэй хэмээн мэдэгдэв. Тус тивийн орнууд хэдэн дүрвэгч хүлээж авсан талаараа тоон мэдээлэл цуглуулж, ирэх сарын 8-нд дахин уулзахаар боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11408
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих