УЛСТӨРИЙН ШОУГ ч ёстой утгаар хийж байна даа. Энэхүү шоуны утга учир зүгээр л ард түмэн, олонх массдаа гоё харагдах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл болсон гэдгийг нийтээрээ мэддэг болсон өнөө цагт тийм ч сайхан харагдахгүй байгаа гэдгийг зарим улстөрийн АКУЛ-ууд гадарлаж байгаа байх.
АН-ынхан төр барих хугацаандаа төр болон эдийн засгийг унагаж сурсан гэдгийг хоёронтоо Монголын ард түмэн ХАРЛАА, ҮЗЛЭЭ, МЭДЭРЛЭЭ. Гэвч тэдний улс төрийн шоу дуусах болоогүй харин ч улам өрнөж байгаа нь гайхмаар... Арай ядан бүрэн бүрэлдэхүүнээрээ болсон Засгийн газраа дахин унагахаар бэлдэж эхлээд байгаа талаар ч зарим эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Энэ нь ч үнэний ортой байж магадгүй. ШУУДАЙД ХИЙСЭН ҮХРИЙН ЭВЭР шиг АН-ынхан төрийн гурван өндөрлөгийг эзэлсэн ч дотроо байр сууриа булаалдан улаа булаалдах ноход шиг аашилж байгаа нь өнгөрсөн хугацаанд ихээхэн харагдсан.
Ерөхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар хоорондоо нилээдгүй ширүүн байгаа нь болж өнгөрсөн бүхэн харуулсан. Нэг нь нөгөөдөө шаардлага хүргүүлээд л мөн нэгнийгээ унагах кноп хулгайн нүдээр хайсаар өнөөг хүрч байгаа гэдгийг хэн ч хэлнэ. Гэтэл саяханаас Засгийн газраа унагаах эгнээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орж ирсэн сурагтай. Учир нь түүний "ДАВХАР ДЭЭЛ"-ний асуудлыг энэ удаагийн засгийн газар ердөө ойшоож үзээгүйгээр барахгүй сүүлд сонгогдсон гишүүд бүгд шахуу давхар дээлтэй болчихсонд дургүйцлээ илэрхийлж ийм шийдвэрт хүрсэн гэх хүмүүс ч байгаа.
Мөн энэ намрын улстөрийн хамгийн том асуудал ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ болоод байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. АН-ынхан энэ дээр ёстой л тоглолтыг бүрэн харуулж байгаа гэж болно. УИХ-аар оруулаад баталчихсан хуулинд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад л тэгсэнээ өршөөлийн хуулийг засварлах нэрийдлээр "нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь ижилхэн" гардаг гэгчээр утгыг нь биш үгийг нь сольж байгаа сурагтай.
Ямартаа ч "Улстөрийн шоу", "ЗӨӨЛӨН СУУДАЛ"-ын дайн үргэлжилсээр... Цаашид юу болж өрнөхийг ёстой л тэнгэр л мэдэх байх даа гэдэг шиг улстөрийн акулууд, АН-ын доторх фракцууд мэдэх байх.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих