Унгар улс Сербитэй залгаа хилээ хааснаас өнөө өглөөний байдлаар дүрвэгчид Хорватаар дамжихаар болж үдийн үед эхний бүлэг хүмүүс тус улсын хил дээр ирсэн гэж CNN мэдээлж байна.
Унгар улсын хилээр давах гэсэн дүрвэгсэд Сербийн зүүн хэсгээс том оврын машинаар ирж байсан бөгөөд Герман хүрэхийг мөрөөдсөн хэдэн зуун дүрвэгсэд ил задгай хоноглож байсан юм. Хилийн хаалтын ойролцоо зарим хэсэг нь майханд байсан бол зарим хэсэг нь мод ашиглан ил гал асааж байсан юм. Харин удалгүй ядарч цухалдсан дүрвэгсэд хашааг давах гэх зэрэг нэвтрэх оролдлого хийж байсан бол Хорватын Засгийн газраас Австри хүртэл улсаараа дамжин өнгөрүүлнэ гэсэн мэдэгдэл хийснээр тэд Хорватыг зорих болжээ.
Өнөө өглөө гэхэд 40 орчим дүрвэгсэд Сербийн хилийн хот Сид хүрээд байсан юм. Амадоу гэх 35 настай дүрвэгч AFP –д өгсөн ярилцлагадаа "Унгар улс хилээ хаачихсан, цагдаагийн хэлснээр бид энэ замаар ирсэн харин одоо бид юу хийхээ мэдэхгүй байна. Бид одоо завь ашиглах хэрэгтэй болох нь” гэсэн юм.
Ж. ТӨРБОЛД /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих