АНУ-ын Техас мужийн "MacArthur” дунд сургуулийн сурагч хүү өөрийн гараар бүтээсэн электрон цагаа сургууль дээрээ авчирч, багш, найз нөхөддөө харуулсаныхаа төлөө баривчлагдсан хэрэг саяхан гарсан байна.
Учир нь хүүгийн зохион бүтээсэн цагийг багш, болон сургуулийнх нь удирдлагууд тэсрэх бөмбөг хэмээн андуурч, цагдаа дуудан баривчлуулжээ. Энэ хэрэг олон нийтэд ил болсоноор цахим ертөнцөд мусальман шашинтныг ялгаварласан цагдаагийн газар болон сургуулийн удирдлагуудыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөх болжээ.
Эдүгээ 14 настай Ахмед Мохамед хүү орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа "Миний хобби бол аливаа юмсыг өөрөө зохион бүтээх” хэмээн хуучилсан байна.
Ахмедийг баривчилсныг олон нийт болон АНУ-ын Цагаан ордноос хүртэл шүүмжлэн буруушааснаар өчигдөр хүү ялгүй суллагджээ. Үүнээс гадна Цагаан ордон, гүүгл, фэйсбүүк зэрэг компаниуд ч хүүг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Б.Даваа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11432
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих