Парламентаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн МАН-ыг Засгаас яаран гаргаж улмаар Н.Энхбаяр болон АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн нөхөрлөл эхэлсэн гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа билээ. Тэгвэл үүнийг баталж, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Баянгол, Баянзүрх дүүрэгт зохион байгуулсан "Намын анхан шатны байгууллага-2015” уулзалтад Х.Баттулга тэргүүтэй нөхдийг магтаад амжсан нь "Зууны мэдээ” сонинд нийтлэгджээ.
МоАХ фракцид илт сээтэгнэсэн түүний үгэнд, "Монгол Улсад хөгжих бодлого байсаар байхад хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх сонирхолгүй хэсэг хүмүүс байна. Бодлого гаргах ажилд хамгийн нөлөөтэй хүмүүст буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ бодлогыг хэрэгжүүлэх сонирхол алга. Харин Х.Баттулга мэтийн гишүүдэд бол ажиллах бодол байна” хэмээсэн нь бий.
Мөн "Сонгуулийн хувьсгал” гэх үгийг сонгуулийн жилээс өмнө яриад эхэлсэн нь ирэх сонгуульд хэнтэй, хэрхэн талцахаа тохирсныг илэрхийлээд байх шиг. Түүнчлэн саяхан л гэхэд түүний намд МАН-ын залуу кадр Л.Оюун-Эрдэнэ, Ж.Сүхбаатар цаашлаад Ш.Сайхансамбуу, Ц.Батбаяр нарын гишүүд нэгдэх талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Т.Бэх http://time.mn/content/68880
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих