Дэлхий дахин улам даяаршиж улс орнуудаар бядан явах, аялж жуулчлах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зарим оронд аяллал жуулчлал нь эдийн засгийн нь гол хөшүүрэг, хөдөлгөх хүч болчихсон. Манайд ч гэсэн аялал жуулчлал 1990 оноос хойш эрх биш хөгжиж жилд 400 орчим мянган жуулчин ирж байгаа. Энэ жил БОАЖ-ын сайдаар хэдхэн сар ажилласан Д.Оюунхорол нэг сая жуулчин хүлээн авна гэж сүржин мэдэгдсэн ч өөрөө Германд болсон аялал жуулчлалын яармагт очиж оролцсоноос өөр гавьтай зүйл бүтээгээгүй.
2013 онд ирж байсан жуулчдын тоо 2014 онд даруй 30 мянгаар буурсан үзүүлэлт ч байна.
Харин яагаад монголд жуулчин ингэж бага ирж байна вэ. Энэ ертөнцөд байхгүй байгаль, оргиналь амьдрал ахуй, мал сүрэг, дэлхийд хосгүй монгол наадам гээд байдаг биш бил үү.
Аялал жуулчлалын travelversed.co сайт жуулчдыг хамгийн их үзэн яддаг долоон орныг нэрлэхэд Монгол Улс нэгдүгээр байрт орсон байна.
Яагаад......
1.Монгол Улс ердөө л 15 жилийн өмнөөс гадаадын жуулчдад нээлттэй болсон гэж болно. Тэгээд л эдийн засгийн хөгжилд аялал жуулчлал чухал үүрэгтэй гээд зарим арга хэмжээ авдаг боловч эндхийн Нео нацист "Хөх монгол” бүлэглэлийнхэн хятадын жуулчид руу дайрсан тохиолдол гарч байсан. Халаасны хулгай маш их.
Жуулчид элчин сайдын яамаараа дамжуулан гомдол гаргаж хохирлоо барагдуулдаг ч зарим нь ингэж чаддаггүй. Энэ бүхнээс болоод гадаадын жуулчид Монголоос их л болгоомжилдог болсон.
2.Болгар руу чиглэх жуулчдын тоо аажмаар нэмэгдэж байгаа ч энд арьс өнгөөр ялгаварлах үзэл, ялангуяа Софи мэт том хотуудад байсаар байна. 2012 онд гэхэд л израилийн жуулчид руу нисэх буудалд халдаж 7 жуулчин амь алдаж 30 хүн бэртэж шархадсан явдал гарч байсан нь жуулчдад болгоомжлол төрүүлэх болсон.
3.Словак . 2005 онд энд жуулчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй Словакийн цагдаа нар хэрхэн авлигад идэгдсэнийг харуулсан кино гарсан. Засгийн газар нь энэ талаар гомдол гаргасан ч энэ бол аялал жуулчлал хөгжихөд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн тайлбар хийгээд л өнгөрсөн. Ер нь кинондоо ч байгаа юм биш, Словакт арьс өнгө, цөөнх гээд жуулчид руу халдах аюул их бий.
4.Пакистан бол жуулчдад олон жилийн турш аюул нүүрлэж байгаа орон. Том хот, хөдөө орон нутаг ялгаагүй. 2013 онд гэхэд л Пакистанд 355 удаагийн төрөл бүрийн халдлага гарч байсан. Карачи хотод гэхэд л угсаатны, улс төрийн гээд олон шалтгаанаар байнга халдлага гардаг газар. АНУ, барууны орнууд төрийн болон аялагч жуулчлагч иргэддээ Пакистанд зорчихдоо болгоомжтой байхыг байнга анхааруулдаг.
5.Иран уг нь жилдээ нэг сая жуулчин зорчдог улс.Энд барууны зээлийн карт ажиллахгүй, тэгэхээр жууулчин мөнгөө бэлнээр авч явах болдог. Гэтэл хулгай асар их. Бас согтууруулах ундаа хорьдог хуурай хуультай. Эмэгтэйчүүд, ер нь хүмүүсийг задгай хувцас өмсөхийг хориглодог. Ийм болохоор барууны жуулчид энэ орны иргэдэд тэр бүрий таалагддаггүй.
6.Латви. Европын энэ оронд залилан асар их. Баарууд нь жуулчдын мөнгийг сэгсрэх нэг газар байдаг бол хүүхдийн секс үйлчилгээ, залуу охидын худалдаа гээд аюул их. Хуурамч АТМ их болохоор гэмт хэрэгтнүүд зээлийн картыг чинь зүгээр л луйвардаад авчихна. Бэлэн мөнгөтэй явах нь дээр боловч бас л аюултай.
7.Кувейт. Лалын шашинт энэ улс барууны жуулчдад илүү хаалттай. Халуун, элсэн шуурга гээд байгалийн бэрхшээлээс гадна шашны нөлөө ихтэй. Сүүлийн жилүүдэд тансаг зочид буудлууд нээгдэж арай нээлттэй болж байгаа улс.
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11440
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих