Франц улсад ажиллаж амьдардаг АНУ-ын нийтлэлч Стив Уайсман "Киевт
болсон хувьсгалыг зохион байгуулсан америкчуудтай танилц” гэсэн
материалаа нийтлүүлсэн байна.
Майданы хувьсгалыг АНУ-ын засаг захиргаа өдөөж, удирдсан бөгөөд гол
зорилго нь сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа ОХУ-ын стратегийг
өөрчлөх явдал гэнэ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Украин улс
Европын Холбоонд элсэх үеийг ашигласан аж. Хувьсгалыг АНУ-ын Төрийн
департамент удирдан чиглүүлж, Украины босогчдоос гадна Киев хотноо
суугаа АНУ-ын ЭСЯ хэрэгжүүлжээ.
Түүнчлэн Вашингтонд төвтэй ядуу буурай орнуудад тусалдаг эрдэм
шинжилгээний нэгэн байгууллага, Соросын сангийн ажилтнууд Киевийн
тухай мэдээлэл дамжуулж, харин АНУ-аас санхүүжүүлж байсан "Украинская
правда” сонин, "Громадське ТВ” сувгаар ухуулга хийж байсан аж.
Н.Тунгалаг
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих