Хятадын Зянсу мужийн Жаншу хотод нэгэн эрэгтэй эмчид үзүүлэхээр эмнэлэгт иржээ. Тэрбээр өөрийг нь хэн ч харахгүй байна гэж бодоод хүлээн авах тасгийн ширээг давж гараад нэгжлэг явуулж эхэлсэн байна. Сайн эр нэгэн ширээний шүүгээнээс 10 мянган юань гаргаж аваад тайван гэгч явж оджээ.
Эмнэлгийн ажилтнууд юу болоод өнгөрснийг ойлгохгүй гайхан хэсэг суусны эцэст цагдаа нарыг дууджээ. Мөн хэд хэдэн ажилтан нь түүн рүү гүйж очоод зогсохыг шаардсан ч дээрэмчин эр тэднийг сонсохгүй байгаа мэт дүр эсгэжээ. Аргаа ядсан ажилтнууд гарах хаалгыг түгжсэнээр цагдаа нар сайн эрийг газар дээр нь барьсан аж.
Дээрэмчин эр буруугаа шууд хүлээсэн бөгөөд хэнд ч харагдахгүй байна гэж бодоод энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглахаар шийдсэн гэдгээ өгүүлэв.
Эх сурвалж www.wikimon.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих