Байгаль хамгаалагч нар цагаан зээрт сансрын дохиололтой хүзүүвч суулгаж эхэллээ. Энэхүү ажлыг Аймгийн БОАЖГ, УТХГН-ын Дорнод хамгаалалтын захиргаа болон Монгол улсын ШУА, Монголын байгаль хамгаалах эвсэл, Дэлхийн байгаль хамгаалах сан, TNC зэрэг олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Судалгааны багийнхан энэ сарын 1-ээс эхлэн Тосонхулстай Байгалийн нөөц газарт 300 м-600 м-ийн урттай 2 эгнээ тор тавьсан бөгөөд 20 гаруй цагаан зээр орсон байна. Ингээд 10-т нь хүзүүвч суулгаж, бусдыг нь суллан тавьжээ. ооно, 9 шаргачинд сансрын дохиолол бүхий бөгөөд нийт 10 цагаан зээрэнд сансрын дохиололтой хүзүүвч зүүлээ. Цагаан зээрт дохиолол суулгаснаар нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь илрүүлэн тогтоох судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой аж. Мөн зээрнүүдээс цусны дээж авчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих